“Samsung Galaxy Alpha”-гийн Төв Ази дахь нээлт Монголд боллоо

2014-09-26, 18:01
12,660
“Samsung Galaxy alpha” гар утасны албан ёсны нээлт өчигдөр боллоо. Энэ бол Монголын Үүрэн холбооны үндэсний оператор Скайтел группийн 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барьж буй олон бэлгүүдийн нэг юм.
“Samsung Galaxy Alpha”-гийн Төв Ази дахь нээлт Монголд боллоо


Төв Азидаа анх удаа дэлхийн нэр хүндтэй брендийн LIMITED EDITION хувилбар бүхий шинэ загварын утсыг албан ёсоор худалдаалах эрхтэй болсноо зарласан сүр дуулиантай нээлтийн ёслолд Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн болон Монголын нэр хүндтэй бизнесмэн эрхэмүүд, урлаг соёлын төлөөлөл болсон олон хүн хүрэлцэн ирсэн байв.



Монголчуудын гар утасны хэрэглээ тэр тусмаа ухаалаг хэрэглээ сүүлийн хэдэн жилд асар хурдацтай тэлж, зөвхөн дуудлага, электрон шуудангаар хязгаарлагдахаа болиод удаж байгааг харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа. Харин гар утасны энэ хэрэглээг хангахын тулд хүчин чадал сайтай шинэ үеийн утас барихыг монголчууд эрмэлзэх болсон. Яг энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн Скайтел групп дэлхийн шилдэг Самсунг брендийн шинэ бүтээгдэхүүн болох Galaxy alpha утасны LIMITED EDITION хувилбарыг худалдах эрхийг авч чадсан юм.



Монголд 300 ширхэг л худалдаалагдах энэ утас өчигдрөөс анхны хэрэглэгчдийнхээ гар дээр очсон бөгөөд өнөөдрөөс http://www.skytel.mn/book/index хаягаар захиалга авч байна. Дэлхийн улс орнуудын хүн амын тооноос хамаарч тун цөөн тоогоор нийлүүлэгдэх энэ утас ирэх сард Казахстан улсад л гэхэд 1000 ширхэг зарагдах юм. Тиймээс Монголд энэ утсыг эзэмших 300 хэрэглэгчийн нэг болохыг хүсвэл та яарах хэрэгтэй гэдгийг онцолъё.

Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн нээлтийн үеэр, “Samsung Galaxy аялал үргэлжилж байна” хэмээн хэлсэн үгээ төгсгөсөн нь Монголын зах зээлд цаашдаа Самсунгийн олон шилдэг бренд бүтээгдэхүүнүүд дэлхийн нээлтээс хоцрохгүй орж ирэх тухай хэлсэн хэрэг байв.











Монголд 300 ширхэг л худалдаалагдах энэ утас өчигдрөөс анхны хэрэглэгчдийнхээ гар дээр очсон бөгөөд өнөөдрөөс http://www.skytel.mn/book/index хаягаар захиалга авч байна. Дэлхийн улс орнуудын хүн амын тооноос хамаарч тун цөөн тоогоор нийлүүлэгдэх энэ утас ирэх сард Казахстан улсад л гэхэд 1000 ширхэг зарагдах юм. Тиймээс Монголд энэ утсыг эзэмших 300 хэрэглэгчийн нэг болохыг хүсвэл та яарах хэрэгтэй гэдгийг онцолъё.



Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн нээлтийн үеэр, “Samsung Galaxy аялал үргэлжилж байна” хэмээн хэлсэн үгээ төгсгөсөн нь Монголын зах зээлд цаашдаа Самсунгийн олон шилдэг бренд бүтээгдэхүүнүүд дэлхийн нээлтээс хоцрохгүй орж ирэх тухай хэлсэн хэрэг байв.



































































































Скайтел группийн захирал Д.Болор: ТӨВ АЗИ ДАХЬ НЭЭЛТ МОНГОЛД БОЛЖ БАЙГАА НЬ БИДНИЙ ХУВЬД НЭР ХҮНДИЙН ХЭРЭГ


-Хамгийн нимгэн, хөнгөн бас хамгийн урт хугацаанд цэнэгээ барьдаг гэж ойлгосон. Энэ талаар?
-Баттерей 1860 ампер цаг гэж байгаа. Мэдээж технологийн хувьд хэд хэдэн горимтой. Зогсолтгүй ярьвал цэнэг их хэмжээгээр зарцуулна. Харин хүлээлтийн горимд бол хэдэн өдөр ажиллана. Мөн өөрийн сетүүд нь бүх юм багтаж байгаагаас гадна пауэр банк байгаа. Түүнтэй байхад долоо хоног цэнэгт санаа зовох хэрэггүй байх. Мэдээж хүний өөрийн хэрэглээнээс хамаарна. Хэрэглээгүй байгаа аппликейшнүүдээ унтраачихдаг горимтой.

-Монголд зөвхөн 300 ширхэг зарна гэсэн. Үүнээс олон тоогоор худалдах уу?
-Манайхан ухаалаг гар утасны тал дээр маш өндөр хэрэглээтэй улс. Залуучуудын хувьд техникийн авъяас төрөлхийн мундаг гэж хэлсэн ч хэтрүүлсэн болохгүй. Тиймээс хамгийн сүүлийн үеийн технологи, хүчин чадал, загвар, хийц бүхий утсыг барихыг хүсдэг нь харагдаж байна. Яг энэ Galaxy alpha утас нь өөрөө дээд зэрэглэлийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн учраас цаанаасаа нээлттэй худалдаалахыг яарахгүй байгаа бололтой.

Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн: СКАЙТЕЛ ГРУППТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГААДАА ТААТАЙ БАЙНА

- Samsung Galaxy alpha Монголд нээлтээ хийлээ. Хэрэглэгчид хэрхэн хүлээн авах талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Төв азид анх удаа Монголын зах зээл дээр нээлтээ хийж байгааг дуулгахад таатай байна. Samsung Galaxy alpha нь Монголд зөвхөн 300 ширхэг зарагдах юм. Дизайн, технологийн хувьд шинэлэг, улс бүрт тодорхой квоттой нийлүүлж байгаа. Мөн Скайтел групптэй хамтарч ажиллаж байгаа учраас борлуулалтын дараах үйлчилгээний хувьд ч энэ утас Монголын хэрэглэгчдэд таалагдах байх.

-Самсунг корпораци 2014 оны форумаа Испани улсад хийсэн. Энэ үеэр томоохон зах зээлүүдээс гадна хөгжиж буй орнуудад зах зээлээ тэлэх бодлого барьж байгаа гэсэн. Энэ талаар?
-Одоогоор бид монголын зах зээлийн 50 хувьд хүрч чадсан гэж үзэж болно. Энэ амжилтаа цааш тэлэхийн тулд Скайтел групптэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна.

-Цаашид Скайтел групп болон монголын компаниудтай хэрхэн хамтран ажиллах вэ?
- Монгол дахь Самсунг корпорацийн төлөөлөгчийн газар байгуулагдаад өдгөө 8 дахь жил үйл ажиллагаа явуулж, шилдэг 11 компанийг албан ёсны дистрибьютер болгон хамтран ажиллаж байгаа. Цаашид ч олон компанитай бид хамтран ажиллана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()