Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хэдэн арван жилийн турш Арабууд кофены хаан орон байсан бөгөөд Европын
орнуудаар худалдаалдаг байжээ. Хожим нь кофены модыг Ява болон Суматрт
тарьснаар Арабын давамгайлал үгүй болсон байна. 18-р зуунаас эхлэн
кофег Куб, Ямайка, Бразил болон Коста Рикад ургуулах болжээ.
Хэдийгээр өрсөлдөгч ихтэй болсон ч Этиопт жил бүр 100 мянган тонн кофе ургуулдаг байна. Энэ нь тухайн орны эдийн засгийн эх үүсвэр болж байгаа юм. Үүнээс гадна Этиопийн иргэд шууд болон шууд бусаар кофе тариалах аж ахуйтай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Этиопийн хувьд кофе бол францын дарстай л ижилхэн зүйл учир, иргэд нь маш нухацтай ханддаг. Этиоп иргэн өдөрт дунджаар 10 аяга кофе уудаг бөгөөд айлд ороод хамгийн доод тал нь 3 аяга кофе уух ёстой гэнэ.
Этиопт кофены экспортыг улс нь хариуцаж анхаарал хандуулдаг байна. Этиопийн өнцөг булан бүрт төрөл бүрийн кофе тарьж ургуулдаг бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц амт, үнэртэй байдаг. Бүх төрлийн кофенуудыг дотоодын худалдаачид авч, хэзээ ч давтагдашгүй ховор амт, чанар бүхий кофег дэлхий даяар экспортлодог байна. Кофены худалдааг ямар ч нөхцөлд засгийн газраас нь дэмжих ёстой.
Хамгийн сайн чанарын кофег Этиопийн өмнөд зүгт тарьж ургуулдаг байна. Учир нь энд бусад газар нутгийг бодвол илүү дулаан байдаг аж. Кофены фермерүүд будаатай адил талбайгаа хуваадаг байна. Ийнхүү хуваах болсон шалтгаан нь бороотой үед үр урсаж алга болохгүй, халуун үед хатахгүй байхад тустай байна. Боловсруулаагүй кофег шууд худалдаанд гаргах боломжгүй. Учир нь тэд эртний арга ашигладагт оршино.
Этиопийн бараг ихэнхи тосгонд арабика (Arabica) кофег ургуулдаг бөгөөд энэ нь үл ялиг жимсний амт, мөн гашуун амттай хосолсон байдаг. Хамгийн алдартай нь "Harar" кофе юм. Энэ кофег далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөр ууланд тарьж ургуулна. Ийнхүү ургуулж буй нөхцөл нь өвөрмөц учир дарс-жимсний амттай. Хэмжээний хувьд том, дунд, жижиг гэсэн гурван янз бий. Кофены үнэнч бишрэгч л эдгээр кофенуудын амтыг ялгах боломжтой.
Sidamo төрлийн кофег илүү чийглэг нөхцөл байдалд тарьж ургуулдаг байна. Харин Yirgacheffe кофе мөн чийглэг орчинд ургадагаараа "Harar"-аас ялгаатай.
Кофе сонирхогч хүн арабика болон бусад кофег ялгаж чадах нь юу л бол... Харин та Этиоп кофены амтыг мэдрэхийг хүсвэл дараах жорыг хэрэгжүүлээд үзээрэй. 1/10 харьцаатай кофе болон ус холиод гал дээр тавьж буцалгана. Гурван удаа буцалгаад бага зэргийн давс болон халуун ногоо нэмэх хэрэгтэй. Энэ кофег өглөөдөө уухад та бүтэн өдрийн турш сэргэг байдлаар ажилаа хийх боломжтой болох нь ээ.