Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнөөг хүртэл Монгол хэрэглэгчид Ө, Ү үсэгний зөрүүнээс болж iPhone, iPad төхөөрөмжүүдийг бүрэн ашиглаж чадахгүй байлаа.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд iKon.mn-ы хамт олон Монгол хэлэнд тохирсон бүрэн гарны байрлал, үг урьдчилан санал болгох системийг хөгжүүлснээр iOS 8 хувилбартай зэрэг зах зээлд танилцуулж байна.
iKon.mn - Монгол кирилл үсгийн байрлал ТАТАЖ АВНА УУ
Видео.
Монгол хэл дээр бүрэн бичиж эхлэхийн тулд “ikon.mn” аппликэшнийг App Store -с татаж суулгаад системийн тохиргоонд нэвтэрч Монгол гарны байрлалаа нэмэхэд л хангалттай.
Мэдээж системээ iOS 8 болгон шинэчилсэн байх шаардлагатай.
iOS 8 нь iPhone 4S-ээс хойшх бүх iPhone, iPad 2-оос хойшх бүх iPad-д суух боломжтой.
"iKon.mn" АППЛИКЭШНИЙГ СУУЛГАХ ЗААВАР:
"iKon.mn" АППЛИКЭШНИЙ ҮНДСЭН БОЛОМЖУУД:
УДАХГҮЙ ХИЙГДЭХ ШИНЭЧЛЭЛ:
ХУВИЙН НУУЦЛАЛЫН ТАЛААР:
Apple компани гуравдагч аппликэшн хөгжүүлэгчдийн бүтээсэн гарыг системдээ нэвтрүүлэхдээ хоёр горимд ажиллах боломж олгодог.
Үүнд “Network On” ба “Network Off” гэсэн горимууд.
Харин “Off” горимд ажиллах гар нь сүлжээнээс бүрэн тусгаарлагдаж ажилдаг тул хэрэглэгчийн нууцад хандах боломж хаалттай байдаг юм.
“iKon.mn” аппликэшн нь ийм (Network Off) горимд ажилдаг тул мэдээлэл алдагдах ямар ч боломж байхгүй. Үүнийг Apple компани шалгаж баталгаажуулсан гэж ойлгож болно.
Тиймээс хөгжүүлэгч нь тодорхойгүй, найдваргүй, Бүрэн Хандах (Full access) эрх шаарддаг гар хэрэглэхээс зайлсхийхийг хэрэглэгч танд зөвлөж байна.
Мэдээж системээ iOS 8 болгон шинэчилсэн байх шаардлагатай.
iOS 8 нь iPhone 4S-ээс хойшх бүх iPhone, iPad 2-оос хойшх бүх iPad-д суух боломжтой.
"iKon.mn" АППЛИКЭШНИЙГ СУУЛГАХ ЗААВАР:
- App Store руу ороод хайлтын цонхонд “ikon.mn” гэж бичиж хайх эсвэл ЭНД дарах
- Суулгасны дараа төхөөрөмжийнхөө “Settings > General > Keyboard > Keyboards” руу нэвтэрнэ
- “Add New Keyboard” товчийг дараад жагсаалтаас “iKon.MN”-ыг сонгоно
- Бичиж эхлэхэд бэлэн болно
"iKon.mn" АППЛИКЭШНИЙ ҮНДСЭН БОЛОМЖУУД:
- Урьдчилан үг санал болгох систем: Текст бичих хурдыг хамгийн багадаа 30% нэмэгдүүлнэ
- Оновчтой хэрэглээ: Зарим түгээмэл бичигддэг тэмдэгтүүдийг товч солихгүйгээр оруулах боломжтой. Ингэхдээ давхар тэмдэгттэй товчин дээр удаан дарахад хангалттай.
- Өгүүлбэрийн товчлол ашиглах: Цөөн тэмдэгтийн нийлэмжээр бүтэн өгүүлбэр бичих боломжтой.
- Apple-ийн үндсэн UX (user experience)-ийг хэвээр хадгалсан тул хэрэглэгчийн дадал зуршилд өөрчлөлт орохгүй.
- Message, Facebook, Twitter, Note, Mail…г.м тексттэй харьцдаг бүх аппликэшнд OS-ын түвшинд ашиглах боломжтой.
- Монгол хэл дээр алдаатай бичих магадлалыг бууруулна.
УДАХГҮЙ ХИЙГДЭХ ШИНЭЧЛЭЛ:
- Яг одоо туршигдаж байгаа шинэ хувилбар дээр үг бүрийг бичиж дууссаны дараа дараагийн бичигдэх магадлалтай үгсийг түрүүлж санал болгодог болсон нь бичих хурдыг улам бүр нэмэгдүүлэхээр болж байгаа юм.
- Андройд ухаалаг утасны хувилбар удахгүй танилцуулагдана.
- “iKon.mn” аппликэшн давхар шуурхай мэдээ мэдээллийг хүргэдэг сувагтай болно.
ХУВИЙН НУУЦЛАЛЫН ТАЛААР:
Apple компани гуравдагч аппликэшн хөгжүүлэгчдийн бүтээсэн гарыг системдээ нэвтрүүлэхдээ хоёр горимд ажиллах боломж олгодог.
Үүнд “Network On” ба “Network Off” гэсэн горимууд.
Сүлжээний “On” горимд ажиллаж байгаа гарнууд нь хэрэглэгчийн бичиж байгаа болон өмнө нь бичигдсэн тект рүү бүрэн хандаж, эдгээр мэдээллийг интернэтээр дурын сервер рүү дамжуулах боломжтой байдаг. Ийм эрсдлийг тооцож үзээд хэрэглэх эсэхээ шийдэх ёстой болно. Өнөөдөр зах зээлд гарсан гуравдагч гарнууд ихэнх нь ийм горимд ажилдгыг санах хэрэгтэй. Энэ тохиолдолд Apple компаниас дараах анхааруулгыг харуулж хэрэглэгчээс зөвшөрөөл асуудаг.
Агуулга нь “Дараах гаранд Бүрэн Хандах эрхийг зөвшөөрөх үү? Бүрэн Хандалт нь уг гарыг хөгжүүлсэн этгээдэд таны бичиж байгаа тэмдэгт болгоныг төдийгүй өмнө нь бичсэн бүх мэдээллийг цааш дамжуулах эрх олгох болно. Энэ мэдээлэл дотор таны банкны картын дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүд ч орох боломжтойг сануулж байна. Зөвшөөрөх үү?”
Харин “Off” горимд ажиллах гар нь сүлжээнээс бүрэн тусгаарлагдаж ажилдаг тул хэрэглэгчийн нууцад хандах боломж хаалттай байдаг юм.
“iKon.mn” аппликэшн нь ийм (Network Off) горимд ажилдаг тул мэдээлэл алдагдах ямар ч боломж байхгүй. Үүнийг Apple компани шалгаж баталгаажуулсан гэж ойлгож болно.
Тиймээс хөгжүүлэгч нь тодорхойгүй, найдваргүй, Бүрэн Хандах (Full access) эрх шаарддаг гар хэрэглэхээс зайлсхийхийг хэрэглэгч танд зөвлөж байна.
ТАНЫ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ :)