“Galaxy Alpha” Монголд худалдаалагдах уу?

Samsung корпораци “Galaxy Alpha” ухаалаг гар утасныхаа албан ёсны нээлтийг 2014 оны 09 сарын 12-ны өдөр Их Британид хийхээр төлөвлөөд байна.
“Galaxy Alpha” Монголд худалдаалагдах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Galaxy Alpha”  нь ухаалаг гар утасны зах зээл дээрх хамгийн нимгэн, хамгийн хөнгөн болсон төдийгүй Samsung-ийн гар утаснууд дундаас хамгийн анхны металл хүрээтэй загвар болж байгаа юм байна. Үйлдвэрлэгчид энэхүү гар утсыг нимгэн болгохоор ажилласны дүнд ердөө 7 мм зузаантай, хамгийн сүүлийн үеийн  HD Super AMOLED 4,7 инчийн хэмжээтэй дэлгэцтэй болсноор өнгө дүрсний ялгарлыг маш сайн илэрхийлэх боломж бүрдүүлжээ. Шинэ гар утасны бусдаас давуу бас нэг онцлох хэрэгтэй үзүүлэлт нь “Цэнэг хэмнэх” программ юм. Та цэнэг багатай үед  ч хангалттай удаан хугацаанд дуудлага хийж, зурвас илгээх боломжтой гэсэн үг юм.



Хэрэглэгчдийнхээ хүлээлтийг унагаад байгаа Apple компаний iPhone 6-д өгөх Samsung корпорацийн хариу цохилт хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа уг утасны борлуулалт iPhone 6-ын нээлтийн дараа төлөвлөснөөс өндөр байна хэмээн таамаглаж байгаа аж.



Одоогоор Монголд орж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч нэгэнтээ сурталчилгаа нь хаа сайгүй байршснаас харвал аль 1 оператор оруулж ирж магадгүй юм.

Дашрамд дуулгахад Хар, Цагаан, Алтлаг, Мөнгөлөг гэсэн 4 өнгөний сонголттой байгаа ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()