Тоноглогдсон “Mercedes Sprinter”

Шилдэг тансаг хүлгүүдийн нэг болох Mercedes Sprinter-ийг "Brabus" компанийхан тоноглосон байна. Энэ хүлэг нь бизнесмэнүүдэд илүү тохиромжтой бөгөөд илүү тохилог болжээ. Москвагийн авто үзэсгэлэнгээр Mercedes Sprinter-ийн тоноглогдсон загварыг танилцуулсан байна.
Тоноглогдсон “Mercedes Sprinter”


Зорчигчдын хэсэгт янз бүрийн гэрээ хэлэлцээр, уулзалт зохион байгуулах боломжтой оффис өрөөг хийжээ. Үүнээс гадна техникийн үзүүлэлтүүдийг нэмж өгсөн байна.

www.caak.mn

Фургоны урд талд Brabus-ын логотой радиаторын тортой бөгөөд бампер нь илүү спортлог загвартай болжээ. Үүнээс гадна нумыг нь намхан болгож, гишгүүр хийсэн аж.

www.caak.mn

Харин хөшигний цаана тансаг зэрэглэлийн өрөө байх бөгөөд жолооч, зорчигчийн хоорондохийг LCD-дэлгэцээр тусгаарласан байна. Хана болон гэрэлтэй дээврийн хэсгийг бороор хийжээ. Maybach лимузины загварын дагуу 4 суудлыг зассан бөгөөд сандлуудын 3 нь ширээтэй юм байна. Сандал бүр автомат удирдлагатай учир өөрт илүү тухтай болгож болох гэнэ.

Шалыг нь хар модоор хийснээс гадна салон дотроо төмөр оруулгатай. Тохойны тавиур дээр планшет байрлах бөгөөд зарим төхөөрөмжүүдийг удирдах товчлуурууд бий. Цонхон талд байрлах тавцан дээр аяганы тавиур, гар утасны цэнэглэгч, мини-бар, бичиг цаасны хайрцаг байгаа. Үүнээс гадна жижиг хөргөгч, Espresso кофены машин бас байгаа юм байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()