1. Буддагийн хаврын сүм \Хятад\
Буддагийн хаврын сүм нь дэлхийн цор ганц 128 метрийн өндөртэй баримал юм байна. Барималын дор 1100 гаруй зэс цутгамалаар хийсэн сүм байрладаг.
2. Кристо-де-ла Конкордия \Болив\
Боливд байрлах Есүс Христийн баримал нь 40.44 метр юм байна. Барималыг харахад Рио дахь Аврагч Христын барималтай төстэй мэт харагдана. 1399 шатаар өгссөний дараа үзэгчид барималын хоёр гарны завсар байрлах үзвэрийн талбай дээр гарч ирнэ. Зөвхөн Ням гаригт л барималыг үзэж болох юм байна.
3. Муруган бурхан \Малайз\
Энэ барималыг барихад 250 тонн ган, 1550 м.куб бетон, 300 литр алтлаг будгийг ашигласан байна. Бату агуй руу орох үед Муруган бурханы баримал байдаг бөгөөд Малайзийн хамгийн том барималуудын нэг аж. 2006 онд Тайпус өдөрлөгийн үеэр Муруган бурханы барималыг олны өмнө ил гаргажээ.
4. Самантабхадра Бодхисаттвагийн 10 сургааль \Хятад\
“Самантабхадра Бодхисаттвагийн 10 сургааль” барималыг 2006 онд барьжээ. Энэ баримал нь 48 метрийн өндөртэй бөгөөд есөн толгойт Бодхисаттва Самантабхадра 4 толгойт заан дээр сууж байгаа гэнэ. Барималын дор сүм байрлах бөгөөд бурханд итгэгчид орж мөргөл үйлдэж болно.
5. Родина-мать зовет! \Орос\
Оросын “Родина-мать зовет!” барималын суурь нь өргөсөж байгаа учир загварын хувьд хэцүү барималын тоонд ордог. Барималыг анх 1967 онд нээсэн бөгөөд тухайн үед дэлхийн хамгийн өндөр барималын тоонд багтаж байсан байна. Баримал 7900 тонн жинтэй аж.
6. Аварга Будда \Тайланд\
Тайландын хамгийн өндөр баримал нь “Аварга Будда” бөгөөд түүний өндөр нь 92 метр юм байна. Баримал барих үйл ажиллагаа 1990 онд эхлэж, 2008 онд дуусжээ. Барималыг цементээр хийж, алтлаг будгаар будсан аж.
7. Испани дахь загалмай
Сьерра-де-Гвадаррамад байрлах энэ загалмай 152 метрийн өндөртэй юм байна. Хадны цаана мөргөлийн сүм бий.
8. “Тыл-фронту” баримал \Орос\
Дайчинд илд өгч буй энгийн иргэний дүрслэлтэй энэ барималын өндөр нь 15 метр. 1979 онд уг барималыг барьж байсан байна.
9. Гуань Инь \Хятад\
Гуань Инь барималын өндөр нь 108 метр бөгөөд дэлхийн 4 дэхь өндөр барималын нэг аж. Энэ баримал нь 3 нүүртэй юм байна. Нэг тал нь далайн эрэг рүү харж байгаа бол үлдсэн хоёр нь Хятадын Өмнөд далай руу харж байгаа гэнэ. Хөшөөг барихад 6 жил шаардагдсан байна.
10. Аварга Буддагийн хөшөө \Хятад\
71 метрийн өндөртэй сууж буй Аварга Буддагийн барималыг Хай Тун хэмээх ламтан 700-аад оны үед бариулж байсан аж.
11. Морьтой Чингис \Монгол\
Морьтой Чингисийн барималын өндөр нь 40 метр юм байна. Барималаар дамжин морьны толгой хүртэл явж болдог байна. Хөшөөн дотор хүрэл, чулуун зэвсэгийн үеийн музей болон ресторан байрладаг ажээ. Аугаа их Чингис хааны байлдан дагуулалтыг бэлэгдэн бүтээжээ.
12. Мангал Махадев \Маврик\
Индуистуудын томоохон бурхадын нэг Шива бурханы барималыг 2007 онд барьж дуусгажээ. Харин Мангал Махадев баримал нь Шива бурханы барималтай их төстэй бөгөөд Сурсагар нуурын орчим байрладаг.
13. Мансудэ дахь хөшөө \Хойд Солонгос\
Анх ганцхан Ким Ер Сыний хөшөө байсан бол 2012 онд Ким Чен Ырийн барималыг нэмж барьсан байна. 20 метрийн өндөртэй барималыг 1972 онд барьж дууссан, аялагчид барималын зургийг бүтнээр нь дарахыг хичээдэг байна.
14. Сентозагийн Мерлайон \Сингапур\
Арслангийн толгойтой загасны баримал нь 37 метрийн өндөртэй аж. Энэ нь Сингапурт сайн сайхны бэлгэ тэмдэг болдог байна.
15. “Африкийн сэргэн мандалтын хөшөө” \Сенегал\
49 метрийн өндөртэй “Африкийн сэргэн мандалтын хөшөө” нь хүүхэд тэвэрч буй эрэгтэй, эмэгтэй хүний дүрслэлийг харуулсан болно. 4 жилийн турш баригдсан барималыг барихад 27 сая долларыг зарцуулсан байна.
16. Хөндийн хамгаалагч \Өмнөд Уэльс\
Уэльс дахь нүүрсний уурхай болох Six Bells-ийн ойролцоо байрлах 20 метрийн баримал. 1960 онд энэ уурхайд хүчтэй дэлбэрэлт болж байсан бөгөөд 45 уурхайчны амь насыг авч одсон байна. 2012 онд эдгээр уухайчдын дурсгалд зориулан “Хөндийн хамгаалагч” барималыг барьжээ.
17. Эраван музей \Тайланд\
29 метрийн өндөртэй Эраваны баримал нь үнэн хэрэгтээ музей юм байна. Эраван нь зааны бурхан бөгөөд гурван толгойтой байх аж. Музейд эртний түүхэн дурсгалт зүйлсүүд бий.
18. Мевланы хөшөө \Турк\
13-р зууны үеийн зохиолч, шашны номлогч Мевлан Румидад зориулсан баримал. Барималын өндөр 20 метр бөгөөд дотроо кафетай юм байна. Зохион бүтээгч Эрай Оккан энэ барималыг бүтээжээ.
19. Laykyun Setkyar \Мьянмар\
Буддагийн хаврын сүмийн дараа орох дэлхийн 2 дахь өндөр баримал. Түүний өндөр нь 112 метр бөгөөд барималыг 12 жилийн турш барьсан байна.
20. Эрх чөлөөний хөшөө \АНУ\
Францын иргэдээс АНУ-д барьсан бэлэг байсан юм. 46 метрийн өндөртэй хөшөөг үзэж сонирхохоор жил бүр 3 сая гаруй аялагчид ирдэг. Зэсээр хучсан байсан бөгөөд энэ нь урвалд орсноор ногоон өнгөтэй болон хувирсан байна.