“Toyota” компани 78 нас хүрчээ

Анх "Toyota" компани нь “Toyoda Automatic Loom Works” хэмээх нэртэй багаж зэвсэгийн үйлдвэр байсан бөгөөд үйдвэрийг Киичиро Тоёода (Kiichiro Toyoda) үүсгэн байгуулсан юм. Ингээд 1936 оны 8 сарын 28-нд түүний хүү Sakichi Тоёода-гийн санаачлагаар "Toyota Motor" болгон өөрчилжээ. Ийнхүү дэлхийн хүчирхэг машин үйлдвэрлэлийн компани үүссэн түүхтэй.
“Toyota” компани 78 нас хүрчээ


1. 1929 онд Киичиро Тойода АНУ болон Европоор аяласан бөгөөд аялахдаа автомашин үйлвэрлэгчидтэй танилцсан байна. Ийнхүү машин үйлдвэрлэх санаа хамгийн анх төрсөн бөгөөд Японы Засгийн газар энэ санааг ихээр дэмжиж байжээ.



2. Ингээд 1934 онд "Toyoda Automatic Loom Works"-ийнхон хамгийн анхны хүлэг болох А1 суудлын тэрэг болон G1 ачааны машиныг бүтээсэн байна.



3. АА төрлийн суудлын машины үйлдвэрлэл 1936 онд эхэлсэн байна. Анх "Toyoda Automatic Loom Works" –ийн машинууд Dodge Power Wagon болон Chevrolet-тэй ихээхэн төстэй харагдаж байжээ.



4. Харин 1936 онд албан ёсоор бие даан Toyota Motor Co., Ltd компани байгуулагдсан байна. Катакана бичгээр бичсэн нэрийг өөрчлөх шаардлага гарсан бөгөөд 8 зураасаас бүрдэж байсан гэнэ. 8-ын тоо нь амжилтыг бэлгэддэг юм байна.



5. 1957 онд "Toyota Crown" нь АНУ-руу экспортлодог хамгийн анхны Японы машин болсон байна.



6. Үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байсан бөгөөд 1959 онд Мельбрунд анхны "Toyota" машиныг үйлдвэрлэсэн аж. Хэсэг хугацааны дараа анхны "Toyota Land Cruiser" машиныг үйлдвэрлэсэн байна.



7. 1982 онд Toyota-ийн ээлжит хүлэг болох "Camry" гарсан аж.



8. 1988 онд Toyota-ийнхан Хойд Америк даяар "Lexus" хүлгээрээ алдарт хүрсэн байна.



9. 2005 оны 4 сард Оросын Ленинградад автомашины үйдвэрээ барьж эхэлжээ.



10. 1997 оноос эхлэн hybrid хөдөлгүүртэй машиныг үйлдвэрлэх болсон байна. Toyota Prius хамгийн анхны цуврал hybrid хөдөлгүүртэй машин болжээ. 2030 он гэхэд бүхий л загваруудаа hybrid хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа гэнэ.



11. “Найдвартай туршлагажсан технологийг ашигла” -гэсэн уриан дор Toyota-ийнхан ажилладаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()