Жилийн дотор Жизель 47 сая долларын орлоготой ажилласан байна. Харин
бусад моделуудын хувьд 8 сая, 7 сая гэх мэт бага тоо гарч байгаа аж.
9. Оросын супермодель Наталья Водянова жилийн дотор 4 сая долларын орлого олсон байна.
8. Бразилийн модель Алессандра Амбросио, 5 сая доллар
7. Америкийн модель Хилари Рода, 5 сая доллар
6. Америкийн модель Кейт Аптон, 7 сая доллар
5. Австралийн модель Миранда Керр, 7 сая доллар
4. Хятадын модель Лиу Вен, 7 сая доллар
3. Бразилийн алдарт модель Адриана Лима хүүхэд гаргаад хэсэг хугацаанд завсарласан ч, эргэн эрээд жилийн дотор 8 сая долларын орлогыг
олсон байна. Тэрээр Victorias Secret, Maybelline, Desigual гэсэн
брэндүүдтэй ажилладаг.
2. Голландын модель Даутцен Крус жилийн дотор 8 сая долларын орлогыг олсон
байна. Тэрээр L'Oreal, Victorias Secret, H&M, Emilio Pucci, Miu Miu
зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг аж.
1. Тэргүүн байранд 34 настай Жизель Бундхен (Gisele Bundchen) орсон бөгөөд 2002 оноос хойш энэ жагсаалтыг тасралтгүй тэргүүлж байгаа юм. 2014 онд л гэхэд, H&M,
Chanel, Carolina Herrera, Pantene болон Oral-B зэрэг брэндүүдийн
сурталчилгаанд орсноор 47 сая долларын орлого олжээ. Үүнээс гадна, хувийн дотуур хувцас болон углаашны брэндтэй.