Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Усны дугуй
Үүний тусламжтайгаар хэд хэдэн удаа усыг хангалттай зөөх боломжтой.
2. Нарны гэрлэн шил
Энэ аргыг Филиппинд хэрэглэж эхэлсэн бөгөөд дээвэр дээр хуванцар шил хийж өдрийн цагаар гэрээ гэрэлтүүлэх боломжтой юм.
3. Ус цэвэршүүлэх ном
Номны хуудас бүр мөнгөөр бүрхэгдсэн бөгөөд усыг цэвэршүүлж шууд хэрэглэх боломжийг олгодог байна. Усыг цэвэршүүлээд зогсохгүй төрөл бүрийн бактерийг устгадаг аж.
4. Ус ялгаруулдаг сурталчилгаа
Энэ сурталчилгааны самбар агаараас ус чийгийг хуримтлуулж, өдөрт 100 литр усыг ялгаруулж чаддаг гэнэ.
5. Хүндийн жингээр ажиллах гэрэл
Хэдий чинээ их жинтэй зүйл өлгөнө төдий чинээ тод гэрэлтэх гэрэл.
6. Салхины хүчээр ажиллах гэрэл
Энэ гэрлийг хулс мод болон жижиг гэрлийн тусламжтай хийсэн гэнэ. Салхины нөлөөгөөр хулс мод эрчим хүч ялгаруулж гудамжийг гэрэлтүүлдэг байна.
7. Цэцгийн саван хөргөгч
Маш энгийн арга. Хоёр цэцэгний савны дунд хүйтэн элс хийх юм байна. Ингээд хүйтэн саван дотор хадгалсан бүтээгдэхүүн илүү удаан байх гэнэ.
8. Нарны эрчим хүчээр ажилладаг плитка
Мексикт хүн амын 95% нь хоолоо гал дээр хийдэг. Харин нарны эрчим хүчээр ажилладаг плиткан дээр хоол хийхэд хангалттай халж чадах боловч нэлээд хугацаа шаардагдана.
9. Хуурай био бие засах газар
Энэ бие засах газрын гол онцлог нь өтгөн болон шээсээ тусдаа гаргах бөгөөд тус бүрт нь модны үртэс гэх хуурай бодисыг хийсэн байх явдал юм. Эцэст нь энэ нь хангалттай бордоо болж өгдөг байна.
10. Усан насос
Энгийн, хямдхан материалуудыг ашиглан насос хийсэн байна.
11. “Пуужин” хэлбэрт зуух
Энгийн труба болон том лаазыг ашиглаж хийж болно. Зай нь маш жижигхэн учир бага мод орж их хэмжээний дулаан ялгардаг гэнэ.
12. Өөрөө тааруулж болох шил
Энэ хямд шил нь жил бүр нүдний эмнэлэг очих шаардлагыг үгүй хийж байна. Линзнүүдийн хооронд дахь зайг ойртуулснаар өөрийн харааг тодорхойлох боломжтой аж.
13. Хувийн ус шүүгч
Дараах ус шүүгчээр хаанаас ч, ямар ч бохир усыг цэвэршүүлэн уух боломжтой. Уг гайхалтай ус шүүгчийн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.