“SUNRISE 2014” парти амжилттай болж өнгөрлөө

2014-08-15, 21:10
32,143
Нэг сая буюу түүнээс дээш хүн амтай хотыг Метрополитан хот хэмээдэг. Метрополитан хот бол зөвхөн хүн амын их хэмжээний төвлөрөл төдийгүй суурьшмал соёл иргэншлийн тэр дундаа залуусын соёлын томоохон төв болсон байдаг билээ.
“SUNRISE 2014” парти амжилттай болж өнгөрлөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2014 оны 8 дугаар сарын 08-ний Баасан гаригт та бидний Метрополитан хот болох Улаанбаатарын хамгийн том Зуны хаалтын шоу 14 000 залуусыг хамарч амжилттай зохион байгуулагдлаа.

MNG EVENT-н зүгээс 4 дэх жилдээ зохиогдсон “SUNRISE FESTIVAL 2014 MONGOLIA”  нь энэ зун өөрийн өнгө төрх, цар хүрээгээ зоригтойгоор шинэчилж, Монголд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгийн олон хөгжимд хайртай залуусыг цуглуулсан арга хэмжээ болсныг дуулгахад таатай байна.



Метрополитан хотын залууст чиглэсэн уг соёлын томоохон арга хэмжээг дэмжиж Ерөнхий ивээн тэтгэгчээр Улаанбаатар пропертиз ХХК-ийн захиалгаар баригдаж буй залуусд зориулсан Япон архитекторын орон зайн төгс шийдэл, хамгийн боломжит бодит үнэтэй, Залуусын хотхон “ Х-Апартмент” оролцож 14,000 залуусдаа мартагдашгүй содон үдшийг бэлэглэсэнд зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.



Нар мандах буюу SUNRISE хэмээх үг нь Монголын шинэ үеийн залуусыг эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй, амжилт бүтээл дүүрнээр МАНДАН ГАРЧ ИРЭХ-ийг билэгдэж өгсөн нэр билээ. Мандан гарч ирж буй залуу үеийнхэнтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байж “Нарыг хайрла” дуугаараа бид бүхнийг огшоож өгсөн МУГЖ Харанга хамтлагийн ахлагч, дуучин Х.Лхагвасүрэн ахдаа баярлалаа.

Биднийг дэмжиж хамтран ажилласан “Believe”, “Дэлхийд таашаагдсан – “Tiger”, “Pepsi”, “Очир Эрдэний ус”, “Skytel”, “Sons”, “ShopOn”, “Caak.mn” болон бусад энэхүү арга хэмжээг чин сэтгэлээрээ дэмжиж тусалсан байгууллага, хамт олон, хувь хүмүүстээ, мөн мартагдашгүй цоглог үдшийг хамтдаа бий болгосон 14,000 залуус Та бүхэндээ баярлалаа.

Дараа жилийн “SUNRISE FESTIVAL 2015 MONGOLIA”  дээр дахин уулзацгаая.

Хүндэтгэсэн,
MNG EVENT





























































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.