Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Өөдлөх айл үүднээсээ гэж... Энэхүү сайхан хаалгыг Сумогийн ихаварга Асашёорюу Б.Дагвадорж Хужирт сумынхаа 90 жилийн ойд зориулан хандив өргөн энэ жил босгосон юм байна.
2. Нутаг нугынханы тахин шүтэж ирсэн домогт Шунхлай хайрханы оргилд гарч үзлээ. Рашаан усны ундаргын домог болсон энэхүү Буган хөшөө үнэхээр бахдам санагдав.
3. Сумын орчин, хүн ам, дэд бүтэц миний очиж үзсэн сумдуудыг бодвол нилээд хөгжсөн санагдав.
4. Энэхүү сумын хөгжлийн гол онцлог нь хүний биед нэн тустай байгалийн
онцгой шидэт рашаан ус, шавар эмчилгээ юм байна. Олон жилийн турш үйл
ажиллагаа явуулж буй Хужиртын рашаан сувилал энд байдаг юм байна.
5. Мөн энд Хужирт рашаан сувиллынхаа яг хажууд Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр байдаг юм байна.
6. Өөрт ойрхон санагдснаар энэхүү үйлдвэртэй танилцах хүсэл төрж, нилээд олон зөвшөөрөл эрүүл ахуйг ханган байж, танилцах эрхтэй боллоо.
7. Үйлдвэрийн ойр орчмыг тусгаарлан хашиж цэвэр цэмцгэр орчин бий болгосон нь сайшаалтай.
8. Усны үйлдвэрийн бас нэгэн гол хэсэг бол орчин үеийн бүрэн тоноглогдсон шинжилгээний лаборатори байдаг юм байна.
9. Ус савлагаа болон шошгоны дамжлага бүр дээр хариуцсан ажилтан ажилладаг байна.
10. Савалгаа хийгдэж байгаа байдал.
11. Усны савлагдсан байдал болон шошгоны наалтыг шалгаж байна.
12. Хужирт байгалийн эрдэст усны 1,5 литр савлагаатай усны дамжлага.
13. Монгол улсад мөрдөгдөж байгаа шошгоны журмын дагуу шошго савлагаан дээр наагдаж байна.
14. Хужирт усны хамт олон үйлдвэрлэлээ өнгөрөгч жилд өргөжүүлж Монголд анх удаа Хужирт усыг шилэн савлагаатай болгосон юм байна.
15. Шилэн савлагаа нь дэлхийн стандартад нийцсэн хамгийн сайн савлагаа бөгөөд тэр хэмжээгээрээ ч анхаарал хяналт ихээхэн шаардагддаг ажээ.
16. Хэрэглэгчдэд хүргэх усны дээжинд байнгын шинжилгээ хийж шалгадаг байна.
17. Хужирт усны савлагааны бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.
18. Бэлэн болсон усаа багц багцаар баглан бэлдэнэ.
19. Цэлгэр цэвэр цэмцгэр агуулахад бэлэн болсон бүтээгдэхүүнээ байрлуулдаг бөгөөд өдөр бүр Улаанбаатар хотоос машин ирж авдаг юм.
20. Та бүхэн яг одоо Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах Хужирт усны үйлдвэрээс бидний уух дуртай усыг ачааны машинд ачиж байгааг харж байна.
21. Өдөр бүр хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж тээвэрлэнэ гэдэг маш том хариуцлага юм шүү.
22. Хужирт сумаас 390 км хол зайд зөөж байж, та бидний өдөр тутмын усны хэрэглээнд хүргэдэг юм байна шүү.
23. МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ... гэсэн уриатай Миний Монголын Үндэсний Үйлдвэрлэгч энэхүү хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь өндөр их амжилт хүсэж, илүү их хүн зонд ЭРДЭСЭЭР БАЯЛАГ энэхүү бүтээгдэхүүнээ түгээн дэлгэрүүлэхийг хүсэн ерөөе.
24. Надтай хамт байж, миний фотогоор аялсан та бүхэндээ баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Эрүүл Монгол хүн байхыг та бүхэндээ хүсэн ерөөе. Дараагийн фото аялалаар та бүхэнтэй Хөвсгөл далайгаар аялсан фотонуудаа танилцуулахыг хичээнэ ээ.