1. Австрали, (Pie floater)
Энэхүү хоол нь шарталтын эсрэг хамгийн сайн зоог бөгөөд ногоон вандуй, жигнэмэг болон махаар хийдэг байна. Заримдаа улаан лоолийн шүүс, цуу, давс болон перец нэмж хийдэг аж. Өвлийн улиралд идэхэд нэн тохиромжтой ажээ.
2. Австри, Венийн шницель (Wiener Schnitzel)
Бүрж шарсан котлет. Ихэнхидээ төмс болон будаатай хольж өгдөг байна.
3. Англи, (Roast Beef & Yorkshire Pudding).
Английн үндэсний зоог хэмээн тооцогддог бөгөөд энэ хоолыг амтат сүмс болон талхтай идхэд тохиромжтой гэнэ.
4. Аргентин, (Asado)
Аргентины шарсан мах. Хөдөө орон нутагт үүнийг илүү сайн хийдэг байна.
5. Бельги, (Moules-Frites)
Франц, АНУ гэх мэт орнуудад идэж болох ч Бельгид хамгийн амттай хийдэг. Махаа дарс, хүнсний ногоо болон улаан лоольтой хамт шардаг бөгөөд давстай шарсан төмсний хамт иддэг ажээ.
6. Бразил, (Feijoada)
Бразил бол хоолны сонголтоороо баялаг орон учир хамгийн амттай хоолыг сонгоход бэрх байдаг байна. Гэхдээ хамгийн шилдэг нь Фейжоада бөгөөд энэ нь жигнэсэн махтай хоол юм. Ихэвчлэн цагаан будаа, байцаа, шош, халуун ногоотой чинжүүний сүмсээр амтлан өгдөг байна.
7. Венесуэл, (Pabellon criollo)
Пабелльон криолло нь цагаан будаа, хар шош, болон жижиглэсэн махтай хийдэг. Үүнийг ихэвчлэн өндөг болон шарсан гадилтай хамт иднэ.
8. Голланд, (Soused herring)
Түүхий май загасыг алимны шүүсэнд дарж хийдэг. Ихэнхидээ шарсан талхан дээр сонгины хамт тавьж өгдөг.
9. Грузин, (Khachapuri)
Сыр болон өндөгний хачиртай шарсан халуун ногоотой талх.
10. Египет. Молохия (Molokhia).
Молохиягийн төрөлх нутаг нь Египет юм. Молохи гэдэг нь халуун ногоо бөгөөд түүнийг жижиглэн хэрчиж үсүү, сармис болон бусад амтлагчийн хамтаар хийдэг. Ихэнхидээ тахиа, тугал болон загасны маханд хачир болгон өгдөг.
11. Энэтхэг, Тандури шувуу (Tandoori chicken)
Энэтхэг нь хот болгондоо өөр өөрийн уламжлалт хоолтой байдаг учир мөн л нэгийг нь сонгоно гэдэг асуудалтай ажээ. Хойд зүг нь мах ихтэй хоолонд илүү дуртай байдаг бол өмнөд зүгт махгүй, цагаан хоолыг илүүд үздэг байна. Тандури нь тос ихтэй шувууны мах бөгөөд үүнийг ногоо, сүмс болон цагаан будааны хамт иддэг юм.
12. Индонези, Мартабак манис/теранг булан (Martabak Manis/Terang Bulan). \
Мартабак манис- чихэртэй Индонезийн жигнэмэг.
Энэ жигнэмэгийг шоколад, сыр, самар болон гадилыг хавчуурга болгон хэрэглэдэг. Индонезийн гудамжны наймаачид л худалдаалдаг байна.
13. Испани, Хамон иберико (Jamón Ibérico).
Хамон иберико –Халуун ногоотой гахайн мах. Испанийн уламжлалт хоол бөгөөд дарстай хамт идэхэд тохиромжтой ажээ.
14. Итали, пицца (Pizza).
Италийн Өмнөд зүгт орших Неаполиас гаралтай. Италийн пицца үргэлж шаржигнасан амттай байдаг бөгөөд улаан лооль, сыр, базилик болон махаар хийдэг. Италид пиццаг урлаг хэмээн үздэг бөгөөд тогоочийг нь хүртэл зураач гэж үздэг гэнэ.
15. Канад, Путин (Poutine).
Шарсан төмс, бор сүмс болон сыртэй хамт өгдөг.
16. Хятад, (Xiaolongbao).
Хятад улс шиг олон хоолны сонголттой орны хувьд хамгийн шилдэг хоолыг сонгоно гэдэг бас л хэцүү. Жигнэсэн вонтоныг хулсан сагсанд хийдэг байна.
17. Малайз. Нази лемак (Nasi lemak)
Малайзын албан бус үндэсний хоолны нэг бөгөөд будаа, болон кокосын шүүсэнд хийдэг байна. Ихэнхидээ гадилны хальсанд ороож самар, өндөг, халуун ногооны сүмсний хамт өгдөг. Олон хүмүүс энэ хоолыг шарталтын эсрэг хоол гэж үздэг.
18. Мексик. Моле сүмс (Mole sauce)
Найрлагандаа 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг агуулсан энэ сүмс нь дэлхийн хамгийн хэцүү, хамгийн амттай сүмсний нэгд ордог байна.
19. Норвеги. Ракфиск (Rakfisk).
Форел загасыг олон сарын турш давсалж сонгино эсвэл цөцгийтэй хамт өгдөг. Норвеги улс нь урт хугацааны турш ядуу орон байсан учир хоол хүнсийг боломжийнхоо хэрээр нөөцөлж, удаан хадгалах арга замыг хайж байсан байна.
20. Арабын Нэгдсэн Эмират улс. Шаурма (Shawarma)
Арабын хамгийн үнэтэй хүнсний нэг учир хамгийн алдартай хоолны төрөлд багтдаг. Шарсан мах болон хүнсний ногоог ороож хэрэглэнэ. Дээр нь ихэвчлэн халуун ногоотой сүмс түрхдэг.
21. Португали. Францезинья (Francesinha).
Францезинья – Португалийн гамбургер бөгөөд гахайн мах, хиамтай хавчуурга юм. Дээрээс нь хайлуулсан сыр болон улаан лоолийн шүүс хийдэг. Шар айрагтай их тохироно.
22. Орос. Борщ (Borscht)
Орос улсад зочилсон ямар ч жуулчин борщийг амсаж үзэх ёстой. Орос архитай их хослох бөгөөд жилийн аль ч улиралд идэж болно.
23. Румын. Сармале (Sarmale).
Давсалсан байцааны навчинд будаа болон мах ороож хийдэг. Өвлийн улиралд идэхэд илүү тохиромжтой.
24. Саудын Араб. Кабса (Kabsah).
Их хэмжээний будааг олон тооны амтлагч, ногоо, махтай хольсон зоог. Саудын Арабын аль ч газар нутагт та энэ хоолыг худалдан авч болно.
25. Словак. (Bryndzove Halusky).
Хэсэгчлэн хуваасан төмсийг сыр, хонины сүү болон гахайн махны хамт өгдөг.
26. Словени. Гахайн махан хиам
Польшийн хиамтай ихээхэн адилхан боловч хэмжээгээрээ үл ялиг жижиг. Гахайн махаа давс, перец, ус болон сармистай холино.
27. АНУ. Гамбургер (Hamburger)
Жуулчдын дунд хамгийн алдартай нь гамбургер бөгөөд ямар ч тохиолдолд амттай мөн өл дарж чаддаг байна.
28. Украин. Вареники (Varenyky)
Бууз, банш мэт төмсний нухаш, сыр, эсвэл байцааны хачиртай өгдөг.
29. Уэльс. (Clark's Pies).
Халуун ногоотой махтай жигнэмэг. Жороо маш ихээр нууцалдаг гэнэ.
30. Филиппин. Адобо (Adobo).
Сармис, буурцагны сүмсэнд амталсан мах. Филиппин даяар алдартай учир Филиппины уламжлалт хоол хэмээн үзэх нь ч бий.
31. Хорват. Сыр
Хонины сүүгээр хийсэн бяслаг. Паг арал дээр хийдэг бөгөөд дэлхий даяар экспортлоно.
32. Шотланд. Утсан яргай загас
Яргай загас Шотландын хамгийн амттай хоолны нэгд багтана. Шинэ нимбэгний шүүс цацаж, хар талхтай хольж иднэ.
33. Өмнөд Африк. Билтонг (Biltong)
Өмнөд Африкийн лаазалсан махны нэг. Үхрийн мах эсвэл шувууны махаар хийж болно. Нарийхан хэрчсэн энэ мах амтны хувьд шилдэг нь байж чаддаг байна.
34. Өмнөд Солонгос. Панчхан (Banchan)
Панчхан нь цөөхөн хачиртай, будаатай хоол юм. Хоолны найрлаганд нь кимчи, шөл, халуун ногоотой сүмс, мах багтах аж.
35. Япон. Кацудон (Katsudon)
Кацудон нь гахайн махаар хийсэн шаржигнасан котлет бөгөөд будааны хамт иднэ.