ICT №1 ГРУПП

2014-08-08, 19:51
3,646
Өсөн дэвжихийн бэлгэдэл 8-ын тоог дээдлэн үйлчилгээний серийн дугаараа 88-аар анх эхлүүлж байсан Юнител компани өдгөө мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд хамгийн олон хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэсэн групп компани болж өргөжөөд байгаа билээ.
ICT №1 ГРУПП


Үйл ажиллагааны чиглэлээс дурьдвал:
1.      Үүрэн холбоо
2.      Суурин холбоо
3.      IPTV
4.      Интернэт
5.      Сансрын холбоо
6.      Сансрын интернэт
7.      Контент хөгжүүлэлт
8.      Медиа энтертайнмент

Нүдэнд үл үзэгдэх агаарын долгион, давтамж, газар доорх шилэн кабелийн сүлжээг бүтээн байгуулж, энэхүү байгууламжийнхаа үр шимээр дэвшилтэт техник технологийн гайхамшигт үйлчилгээнүүдээ Монгол орны 4 зүг 8 зовхист болон гадаадын улс оронд амьдарч буй нийт хэрэглэгчиддээ 8 жилийн турш тасралтгүй, найдвартай үзүүлсэндээ манай хамт олон баяртай байна.

Цаг мөч бүхнээр хувьсан өөрчлөгддөг технологийн салбарын нэг эд эс нь болсон тул бид ч хором бүрийг алдалгүй шинийг эрэлхийлж, томоохон бүтээн байгуулалтыг хийсээр байна. 8 жилийн хугацаанд Монгол орны бүх сум, суурин газрыг 100% холбосон, чанартай, найдвартай харилцаа холбооны утасгүй сүлжээ болон газар доорх шилэн кабелийн сүлжээг байгуулж, үүрэн холбоо, суурин холбоо, өндөр хурдны интернэт, дэлхийн технологийн гайхамшиг болсон IPTV үйлчилгээг түгээгээд зогсохгүй нийгэм, хүний хөгжил рүү анхаарч, оюуны өмчийг дээдлэн хүндэтгэх, Холливудын шилдэг бүтээлүүдийг мэндэлсэн даруйд нь үзэх, компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хэрэглэгчид рүүгээ чиглэсэн тусч ажлуудыг зохион байгуулах хэрэгтэйг уриалсан олон ажлуудыг бид үг, үйлдэл, бүтээн байгуулалтаараа харуулж чадсан юм.

Улс эх орны ирээдүйн хөгжил, чиг хандлагад түлхэц болох амин чухал салбарын нэг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж, тэр хэрээрээ цаг үе, дэлхийн технологийн бүтээн байгуулалтаас Монголчууд та бүхнийгээ хоцроохгүй байх эрхэм үүргийг Монгол групп компани гэдэг утгаараа бид хүлээсэн тул цаашдын он жилүүдэд энэ эрчээрээ өсөн дэвжиж, салбарынхаа илүү олон чиглэлд чанартай, найдвартай, шинэлэг үйлчилгээг үзүүлсээр байх болно гэдгээ 8 жилийн ойгоороо сонордуулж байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ 8 жилийн ойн баярын мэнд хүргэе!!!


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.