Паркт “Жекпот” сар эхэллээ

2014-08-04, 18:18
3,525
Саяхан л бэлэгээр бороо оруулж байсан Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ наймдугаар сард үйлчүүлэгчдэдээ дахин гэнэтийн бэлэг барих гэж байна. Наймдугаар сарыг Парк “Жекпот сар” болгожээ. Жекпот сар  гэдэг нь өдөр бүр нэг тоглоом бүх хүнд үнэ төлбөргүй байхыг нэрлэж байгаа аж. Ингэхдээ өдөр бүр өөр, өөр тоглоом үнэ төлбөргүй байх гэнэ шүү.
Паркт “Жекпот” сар эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Жишээлбэл:
•    Даваа гаригт-Далайн дээрэмчний онгоц
•    Мягмар гаригт-Дельфин
•    Лхагва гаригт-Гинжит
•    Пүрэв гаригт-Алсыг харагч
•    Баасан гаригт –Агаарын дугуй зэрэг тоглоом өдөр, өдрөөр үнэ төлбөргүй байх нь.

Жекпот сар наймдугаар сарын 04-ны өдрөөс 31-ныг хүртэл үргэлжлэх юм. Дашрамд дурдахад гэнэтийн бэлэг үүгээр дуусаагүй ээ. Жекпот сарын хүрээнд Паркийн “Зун цаг” дэлгүүрээс 7500 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүн бүрт мөн нэг тоглоом дээр үнэгүй тоглох эрхийн бичиг өгөх юм.

Дэлгэрэнгүй: www.mypark.mn



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.