Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Селена Мари Гомес 1992 оны 7 сарын 22-нд Техас мужийн Гранд-Прейри хотод Мэнди Корнетт болон Рикардо Гомес нарын гэр бүлд төржээ. Селенагийн эцэг нь Мексик, эх нь Итали-Англи гаралтай юм байна. Селенаг төрөх үед Селена хэмээх дуучин алдарт хүрч байсан учир ийнхүү нэрийг нь сонгосон аж. Охиныг 5 настай байхад түүний эцэг эх нь салсан байна. Селена ээжтэйгээ үлдсэн бөгөөд ийнхүү ээж нь түүнийг урлагийн хүн болоход нөлөөлсөн болов уу.
12 насандаа тэрээр нөхөрт гарах хүртлээ өөрийн цэвэр ариун байдлыг хадгалах болно хэмээн амлаж бөгж зүүсэн байна. Харин 2011 онд тэрээр бөгжөө тайлсан бөгөөд үүнд түүний найз залуу Жастин Бибер нөлөөлсөн гэнэ.
Селена болон Жастин нарын харилцаа олны анхаарлыг татахгүй байж чадаагүй юм. Жастины шүтэн бишригч охид түүнийг дарамтлах үе хүртэл гарч байсан байна. Дараагийн сенсаци мэдээ нь мэдээж Жастин, Селена хоёрын талаар бичсэн мэссеж байсан юм.
Жастин, Селена нар хэд хэдэн удаа салж, буцаж нийлж байсан боловч 2013 оны 1 сард найзууд болж үлдэхээр шийдвэрийг гаргасан байна.
Нас залуу байгаа ч Селена хэрхэн олны анхаарлыг татахаа нэлээд сайн мэддэг нэгэн ажээ.