Өвөрмөц загвар бүхий унадаг дугуйнууд

Сүүлийн үед зохион бүтээгчид хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд сонин содон зүйл ихээр хийх болсон. Сонин содонгоос гадна байгаль орчинд хор хөнөөл багатай зүйл бүтээхийг эрмэлзэж байгаа. Ингээд сүүлийн үед зохиогдсон шилдэг загвар бүхий унадаг дугуйг харж сонирхоцгооё.
Өвөрмөц загвар бүхий унадаг дугуйнууд

1. Модон дугуй
Хамгийн анхны унадаг дугуй бол модон унадаг дугуй байсан юм. Сүүлд модон материалыг металл болон хуванцар болгон өөрчилсөн байна. Гэхдээ эртний түүх давтагдаж Японы зохион бүтээгч Йожиро Ошима модон унадаг дугуйг бүтээжээ.

www.caak.mn

www.caak.mn

2. Чоппер унадаг дугуй
Чоппер дугуй сүүлийн үед нэлээд моодонд ороод байгаа. Custom Max унадаг дугуй өргөн дугуйтай бөгөөд та нэг жийхэд л хангалттай юм байна.

www.caak.mn

www.caak.mn

3. Ретро загварын унадаг дугуй
 Cykno нэрт энэхүү унадаг дугуй нь цахилгаан хөдөлгүүртэй аж.

www.caak.mn

www.caak.mn

4. Хамгийн хямд, хамгийн хөнгөн унадаг дугуй
Израилийн дизайнер Ицгар Гафни энгийн картоноор дугуй хийсэн байна. Хэрвээ картоныг давирхайгаар хучаад, усны хамгаалалттай, галын хамгаалалттай будгаар будвал унахад тохиромжтой гэнэ. 20 долларын үнээр зарагдах боломжтой аж.

www.caak.mn

www.caak.mn

5. Ачаанд зориулсан унадаг дугуй
Унадаг дугуйг ачаа тээвэрт ашиглах нь элбэг байдаг. Гэхдээ том ачаа зөөхөд хэцүүхэн байдаг учир Donkey хэмээх дугуйг бүтээсэн байна. Хоёр ачаатай учир ачааны жинг нэгэн жигд хуваарилахад тохиромжтой.

www.caak.mn

www.caak.mn

6. Үүргэвчтэй унадаг дугуй
Аялалд дуртай идэвхитэй аялагчдад зориулан Германы Bergmönch компанийхан эвхэгддэг үүргэвчтэй унадаг дугуйг бүтээсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

7. Зэвэрдэггүй төмрөөр хийсэн унадаг дугуй
Уралдааны мотоцикл мэт загвартай энэхүү унадаг дугуйг инженер Индрек Наруск бүтээжээ.

www.caak.mn

www.caak.mn

8. Хулгайлагдах боломжгүй дугуй
Унадаг дугуйг хулгайлах тохиолдол нэлээд байдаг учир Британийн дизайнер Кевин Скотт нэгэн гайхалтай аргыг сэдсэн байна. Дугуйгаа шонд ороож түгжихэд л хангалттай гэнэ.

www.caak.mn

9. Audi-аас гаргасан спортлог дугуй
AUDI Worthersee  нь хурдаа 5 төрлөөр тохируулах боломжтой юм байна. Хамгийн ихдээ 80 км\цаг хурдлах чадвартай. Заавал педалийг нь жийх хэрэггүй гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

10. Нарны эрчим хүчээр  ажилладаг
Ele дугуй нь нарны эрчим хүчээр мотороо цэнэглэдэг байна. Нарны тусгалд тааруулан 30 градус хүртэл эргүүлж болох бөгөөд наргүй үед энгийн тохиргоог сонгож шууд жийгээд явж болох юм байна.

www.caak.mn

www.caak.mn

11. Өрөв тас
Дугуй нь хамгийн анхны тээврийн хэрэгсэл байжээ. Ялангуяа Оросын тосгонд дугуй унасан хүүхдүүд бусдын анхаарлыг нэлээд татдаг байсан байна

www.caak.mn

11. Сурагч
Ахлах ангийнханд зориулсан унадаг дугуй. Үүний ачаар хүүхдүүд дугуйгаа хийлж, нөхөж сурсан байна.

www.caak.mn

www.caak.mn

12. Урал
Ган хүрээ, бат бөх дугуй, хөл тормозтой энэхүү дугуй олон арван жилийн туршид ашиглагдах тээврийн сайн хэрэгсэл болсон байна.

www.caak.mn

13. Жуулчин
Дээр үеийн хамгийн шилдэг, хамгийн хурдан унадаг дугуйны нэг байжээ.

www.caak.mn

14. Аварга
Уралдахад нэн тохиромжтой эртний дугуй.

www.caak.mn

15. Мото-унадаг дугуй
Оросын хамгийн анхны мопед ч гэж болно. 1960 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дугуй сонирхогчдын мөрөөдөл болж байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()