1. Kinder Surprise
Kinder Surprise-ийг АНУ-д худалдаалахыг хориглодог байна. Ер нь АНУ-д дотор нь идэх зүйлээс өөр зүйл байдаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрдөггүй аж.
2. Босоо үс
Иран улсад үсээ босгохыг хориглодог байна.
3. Покемон
Саудын Арабт покемон худалдаалахыг хориглодог. Учир нь покемоны бэлгэ тэмдэг нь 6 талт таван хошуу байдаг бөгөөд энэ нь Саудын Арабт еврейчүүдийг цаазлах гэсэн утгыг илэрхийлдэг аж.
4. Туркменистан улсын хорио
1990-2006 оны хооронд ерөнхийлөгч Сапармурат Ниязовын гаргасан маш олон хорих зүйл байдаг байна.
Үүнд: Балет, нийслэлд нохой дагуулж явах, дуурь, эрэгтэйчүүд үсээ ургуулах, сахал тавих, нүүр будаж зурагтын нэвтрүүлэгт оролцуулах, видео тоглоом, машинд радио тавих зэргийг хорьсан байдаг.
5. Арьсны өнгө
АНУ-д саяхныг хүртэл цагаан арьстай хүн өөр өнгийн арьстай хүнтэй суухыг хориглодог байжээ. 1967 оноос энэ хориог тавьжээ.
6. Red Bull
2008 он хүртэл Red Bull-ыг Францад худалдаалахыг хориглож байжээ.