Өөрийгөө өөрчилж чадсан бүсгүй

Их Британий 22 настай Сара-Луиза Хокинс загвар өмсөгч шиг туранхай болохын тулд олон жилийг зарцуулсан ч, 2013 оны 3 сард авахуулсан зургуудаа хараад түүний мөрөөдөл биелэх хувьгүй юм байна гэдгийг ойлгожээ.
Өөрийгөө өөрчилж чадсан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэр үед Сара-Луиза 1м 58см өндөртэй ч, 77 кг жинтэй 16 размерийн хувцас өмсдөг байв. Тэрээр бүх л аргуудыг (Аткинсийн хоолны дэглэм, «Жин ажиглагчдын» арга, 5:2 хоололт, детокс цэвэрлэгээ, шүүсэн хоололт, өлсгөлөн) туршиж үзжээ. «Би өөрийнхөө гадаад төрхийг үзэн яддаг. Толинд өөрийгөө хараад өдөржингөө депресст ордог байсан.

www.caak.mn

Найзууд дотроо би хамгийн тарган нь байсан, тиймээс надад эвгүй санагдан, тэдэнтэй хаа нэг тийш явахаас татгалздаг байлаа. Гуалиг охин болж төрөөгүй юм байна гэдгээ эцэст нь ойлгох хүртэл би олон жилийг турахад зарцуулсан. Би байгалиас загвар өмсөгчөөс өөр байхаар заяагдсан. Би бүдүүн гуя, том өгзөгтэй, одоо би үүндээ сэтгэл хангалуун байдаг. Төрөхөөс заяасан зүйлээ ер бусын зүйл болгохын тулд үүнийгээ давуу тал болгон ашиглаж болох юм гэдгийг би ойлгосон.» -гэж бүсгүй дурсан ярьж байна.

www.caak.mn

Амралтаараа  авахуулсан зургуудыг хараад түүнд огт таалагдсангүй, тиймээс Сара фитнест явж эхэлсэн бөгөөд түргэн хоолноос татгалзан, хоолны дэглэм барьдаг болжээ.

Одоо тэрээр өдөрт зургаан удаа эрүүл хүнсээр хоололдог (Жишээлвэл, тэрээр өглөөний цайн дээр загас, бууцай, өдрийн хоолонд брокколи, будаа эсвэл амтат төмстэй тахианы мах, самар иддэг.) бөгөөд долоо хоногт таван удаа зааланд хичээлэлдэг байна. Тэр 13 кг-аар турж, биеэ бүрэн өөрчилж чаджээ.

Сара бикини-фитнесийн тэмцээнд байнга оролцдог. Тэр өөрийн шинэ биендээ сэтгэл хангалуун байгаа ч, түүний гадаад байдал эрчүүлийн дургуйцлыг төрүүлж байгаа ажээ.

www.caak.mn

«Миний тэднийг бодвол илүү эрчимтэй хичээллэж, илүү хүнд штанг өргөж байгаа нь олон залуучуудад таалагдахгүй байгаа. Тэдний атаархаж байгаа эсэхийг нь би мэдэхгүй. Шөнийн цэнгээний газар намайг дэндүү эрэлхэг харагдаж байна, бүсгүйчүүд ийм байх ёсгүй гэж хэлсэн. Надад булчингаа тодруулсан даашинз өмсөх таалагддаг. Гэхдээ өөрийгөө гоё болгохын тулд бүгдийг хийж чадсандаа би их жаргалтай байна. Би бусдын нэгэн адил дундаж байхыг хүсэхгүй байна. Олноос ялгарна гэдэг сайхан хэрэг. Миний жишээ бусдад урам зориг өгнө гэж найдаж байна.» -хэмээн ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()