1. Таглаа хийх газар
Хэрвээ таны сав суулга хийдэг шүүгээнд тань алчуурны өлгүүр байдаг бол таглаануудыг багтааж болох юм. Харин өлгүүргүй бол бас нэг өөр аргыг хэрэглээд үзэж болно. Энэ нь энгийн наалддаг өлгүүрийг ашиглан тогтоогч хийх явдал юм.
2. Хөлдөөсөн кофе
Хэрвээ хүйтэн кофе уумаар санагдвал хөлдөөгөөд дараа нь дээрээс нь сүү хийж болно. Тэгвэл кофе хөрөхийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг.
3. Төмс хоолыг тань аврана
Хоол хийтэл давс нь ихэдчихсэн бол, хэрчсэн төмс хийж болно. Энэ нь хоолны тань давсыг багасгах аж.
4. Шарах шүүгээнд илүү ихийг халаацгаая
Хэрвээ шарах шүүгээнд тань хоёр таваг багтахгүй байвал нэгнийхэн дор аяга тавихад л хангалттай.
5. Зөөлөн боов буюу блинчик хайрахдаа
Плиткан дээгүүрээ дүүрэн блинчикний гурил асгахгүйн тулд бэлэн болсон гурилаа хоосон кетчупны саванд хийгээд ашиглаарай.
6. Ус нь гоожихгүй
Энгийн паралоныг усаар норгоод уутанд хийж хөргөгчинд хийх юм бол мөсийг хэрэглэх үед ус нь гоожихгүй байх болно.
7. Талх шарагч буюу тостеронд хийсэн сэндвич
Зөөлөн улайссан сэндвич идэхийг хүсвэл хоёр талхыг нэг талд хийгээрэй.
8. Дарсны амтыг нь алдагдуулахгүй хүйтэн болгох арга
Цагаан дарсыг хүйтэн болгоход хөлдөөсөн усан үзмийг ашиглаж болно. Мөс хийхэд дарсны амт сулардаг бол усан үзэм хийхэд амт нь хэвээрээ байх юм байна.
9. Олон уут багтааж баръя гэвэл...
Хэд хэдэн уутыг карабинаар холбоод нэг гартаа бариад явж болно.
10. Скотчоор шил онгойлгоё
Хэрвээ танд барилгын скотч байвал онгойхгүй байгаа шилний таглаан дээр наагаад хялбархан онгойлгож болно.
11. Цэвэрхэн зайрмаг идэх арга
Хэрвээ та модтой зайрмаг идэх гэж байгаа бол зайрмагныхаа доор нь хуванцар сав хийгээд идээрэй.
12. Хадгалах, цацахад хялбар арга
Хуванцар савны таглааг онгойлгоод будаа, давс гэх мэт хуурай, нунтаг зүйлсийг хийгээд амсар дээр нь уут хийж цоолсны дараа таглаарай. Одоо таны хуурай хүнс хадгалахад хялбар бас хэрэглэхэд ч хялбар боллоо.
14. Тако хийцгээе
Тугалган цаасыг ашиглах нь таког асгарахгүй байхад туслана.
15. Хатаагчаа өлгөөрэй
Шүүгээгээ илүү зайтай болгоё гэвэл аяга хатаагчаа угаалтуурынхаа дээр өлгөж болно.
16. Зайг ашиглая
Угаалтуур доорхи бүх зайг ашиглая гэвэл, саваа тавиад дээр нь угаагч бодисуудаа тавьж болно.
17. Дусал ч үлдээхгүй
Ямарваа нэгэн хуванцар савтай зүйлийг дусал ч үлдээхгүй хэрэглэе гэвэл дундуур нь зүсээрэй.
18. Тос хийх хялбар арга
Хэрвээ тосыг кетчупны саванд хийгээд хэрэглэвэл гоожуулахад хялбар байх болно.
19. Гамбанз
Оффисын төлөвлөгөөний самбарыг гамбанз болгон ашиглаж болох юм.
20. Гар хийцийн миксер
Хэрвээ боолт боогчинд хутгагч хийвэл гар хийцийн миксер бэлэн болно.
21. Татсан махыг хурдан гэсгээе
Татсан махыг хурдан гэсгээе гэвэл бага багаар нь хувааж уутанд хийгээрэй.
22. Хэрчих талбай гаргацгаая
Хэрвээ танд ногоо хэрчих зай байхгүй байвал ширээнийхээ шургуулгыг татаж гаргаад дээрээс нь гамбанзаа тавиарай.