Цэргүүдийн шарилыг хамгаалж байсан “сүнс”

2014-06-28, 01:31
28,663
Британийн нэгэн өсвөр насны сурагч Дэлхийн 1-р дайны үеийн цэргүүдийн оршуулгын газраар хийсэн аялалаа хэзээ ч мартахгүй бололтой. Учир нь, тэрээр оршуулгын газрын зургийг авах үед тус газрыг Шотландын цэргийн сүнс манаж байсан гэнэ.
Цэргүүдийн шарилыг хамгаалж байсан “сүнс”


Британийн Ройал-Лемингтон-Спа хотын сурагч болох Митч Гловер (Mitch Glover) хичээлийнхээ журмаар Франц улсыг зорьж, Дэлхийн 1-р дайны үеийн түүхтэй танилцсан аж.

www.caak.mn

Германы цэргийн оршуулгын газраар аялах үедээ тэрээр хэд хэдэн гэрэл зураг дарсан бөгөөд амжилттай болсон зургаа дурсгал болгон үлдээхийг хүсэж байсан байна. Гэртээ ирмэгцээ тэрээр өөрийн зургуудыг харж эхэлсэн бөгөөд нэг зурган дээр нь булшны хажууд сүнс байхыг олж харжээ.

www.caak.mn

“Бид Дэлхийн 1-р дайны талаар судалж байгаа учир би сургуулийнхантайгаа энэ аялалд явсан юм. Утсан дээрээ зураг авч байх үед надад тийм ч аймар санагдаагүй бөгөөд би огтхон ч айхгүй байсан. Яарсандаа болоод би хэд хэдэн зураг дарсан бөгөөд энэ талаар гэртээ ирэх хүртлээ мартчихсан. Харин гэртээ ирээд тухтай гэгч нь зурагнуудаа хараад сүнсний зураг дарснаа мэдсэн юм хэмээн” -14 настай хүү Mail Online-д өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

www.caak.mn

Хүү болон түүний ээж зургийг нэлээд сайн ажигласны дүнд зурган дээр Дэлхийн 1-р дайны үеийн цэргийн сүнс байгааг олж мэджээ. "Хүү маань надад энэ талаар хэлэхэд би түүнд итгээгүй. Харин зургийг сайн харсны эцэст би түүнийг худлаа яриагүй гэдэгт итгэх болсон юм. Бусад зурагнуудыг харахад огтхон ч өөр зүйл ажиглагдаагүй. Сүнсний дүрийг харахад тэрээр Германы цэрэг мэт харагдахгүй байсан. Хожим нь манай нэг найз түүний зургийг хараад Шотландын цэрэгтэй адилхан хувцасласан байсан"-гэжээ. Үнэхээр тэрээр Шотланд цэргүүдийнхээ булшийг хамгаалж байсан бололтой.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()