Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Роберт Тэппэн Моррис
Корнельскийн Их Сургуулийн төгсөгч Моррис 1988 онд хамгийн анх компьютерын вирусыг тараасан бөгөөд АНУ даяар 6000 гаруй компьютерыг гацааж, доголдолд оруулж байсан байна. Энэ үйлдлээ тэрээр тайлбарлахдаа: "Интернэтийн хөгжил хэр хурдацтай явж буйг мэдэхийг хүсэж байсан" -гэнэ. Харамсалтай нь туршилт түүний хараа хяналтаас гарч ийнхүү олон компьютер доголдолд орж байжээ. Түүний тараасан вирус нь etc/passwd файл руу нэвтэрч байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн хувийн хуудасны мэдээллийг илрүүлж байсан байна. Эцсийн дүнд Моррисыг торгож, 3 жилийн тэнсэнгийн ялыг оноосон аж. Хожим нь тэрээр Хартвордын Их Сургуулийн профессор болсон аж. Харин одоо Моррис Массачусетийн Техникийн Их Сургуулийн компьютер шинжлэх ухааны профессор юм байна.
2. Кевин Митник
Кевин Митник нийтийн тээврээр үнэгүй зорчихыг хүссэнээс болж бүх зүйл эхэлсэн байна. Митник Лос-Анжелосын автобусны системийг хакердаж өөртөө үнэгүй зорчих картыг хийж авч байжээ. Харин дараа нь 12 насандаа тэрээр хүмүүсийн утасны яриаг нууцаар сонсох болсон байна. Ийнхүү түүний сонирхол нэлээд хөгжиж тэрээр дэлхийн аль ч улс орон руу үнэгүй ярих эрхийг олж авчээ. Хэсэг хугацааны дараа Митник "Digital Equipment Corporation"-ны систем руу нэвтэрч програмуудыг нь хулгайлсан байна. Ингээд түүнийг Америк даяар хайх болжээ. Сүүлд тэрээр Nokia болон Motorola-ийн систем руу нэвтрэн орсон байна.
1995 онд Митникийг Америкийн компьютерын аюулгүй байдлыг хамгаалах системийн мэргэжилтэн болох Цутому Шимомурагийн компьютерт нэвтэрсэн хэмээн баривчилсан аж. Ингээд тэрээр 5 жилийн хорих ялыг эдэлсэн бөгөөд суллагдсаныхаа дараа "Defensive Thinking" хэмээх компьютерын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагыг байгуулж, хакерын талаар хэд хэдэн ном бичсэн байна.

3. Адриан Ламо
Заримдаа байгууллагууд компьютерынхаа системийн хамгийн муу хамгаалалттай хэсгийг олж илрүүлэхийн тулд хакерыг хөлсөлдөг. 2002, 2003 онд Ламо хэд хэдэн томоохон компанийн системд нэвтрэн орсон бөгөөд байгууллагынх нь ажилчдад муу хамгаалалттай байгаа системнийх нь талаар мэдээлсэн байна. Түүний хакердсан сайтуудын дунд Microsoft, Yahoo болон New York Times байсан аж. Ламо ихэвчлэн номын сан, кафены интернэтийг ашиглаж өөрийн ажилаа хийдэг байжээ. 2003 онд түүнийг "New York Times" сэтгүүлийн сайтыг хакердсан хэргээр 2 сарын гэрийн хорио болон 2 жилийн тэнсэнгийн ялыг оноосон байна. Харин одоо Ламо алдартай илтгэгч, сэтгүүлч болон зөвлөхийн ажлыг гүйцэтгэдэгг аж.
4. Гэри Маккиннон (Solo)
Шотланд гаралтай Лондонгийн хакер Гэри Маккиннон улс төрийн зорилгтойгоор өөрийн чадварыг ашигладаг байсан байна. 2002 онд тэрээр ВВС, АНУ болон НАСА, Батлан хамгаалах яам, цэрэг, усан цэргийн компьютерыг хакердаж байсан аж. Хожим нь энэ зорилгоо тэрээр тайлбарлахдаа харь гаригийн биетийн талаар мэдээлэл, болон нийгэмд хэрэгтэй бусад технологийн талаар мэдээлэл олохын тулд ийнхүү хакердсан хэмээн тайлбарласан байна.
Түүний үзэж байгаагаар АНУ-ын засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах, харь гаригийн нууц технологийн нууж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. АНУ-ын засгийн газрын мэдээлж байгаагаар Маккиноны тарьсан хэрэг 800 мянган долларын хохиролыг учруулсан гэжээ. Маккиноныг өмгөөлж буй өмгөөлөгчид түүнийг Аспергерын синдромтой хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.

5. Рафаэль Грей (Curador)
Рафаэль Грей өөрийгөө онлайнаар худалдаа хийдэг сайтуудад туслахын тулд ийнхүү хакерын арга замыг ашигласан хэмээн хэлжээ. Тэрээр 2000 онд хэд хэдэн интернэт дэлгүүрийн сайтад нэвтэрч орсон бөгөөд 26 мянган америк, канад, британи иргэдийн картны дугаар болон хувийн мэдээллийг олж авахыг оролдсон байна. Харин дараа нь тэрээр энэ бүх мэдээллийг олон нийтэд цацсан гэнэ. Үүнийх нь төлөө шийтгэх гэсэн боловч, сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гарсн тул, 2001 онд Грейг 3 жилийн турш сэтгэцийн эмчилгээ хийлгэхээр болжээ.