Энэтхэгийн сиамын ихрүүд шуугиан тарьж байна

2014-04-14, 23:35
27,392

Сиамийн ихрүүд болох Шиванатх болон Шиврам Саху нар Энэтхэгт төржээ. Ийнхүү тэднийг анх төрөхөд Энэтхэгчүүд ихээхэн гайхаж, цочролд орж байсан байна. Зарим нэг хүмүүс ихрүүдийг бурхан хэмээн хүндэтгэж, мөргөж байжээ.

Энэтхэгийн сиамын ихрүүд шуугиан тарьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

12 настай ах дүүсийг бэлхүүсээр нь салгах хагалгаа хийж болно хэмээн эмч нар мэдээлэхэд эцэг эх нь татгалзсан байна.

www.caak.mn
 
Райпур хотоос холгүй орших нэгэн тосгонд төрсөн ах дүүс 4 гар, 2 хөлтэй аж. Тэд өөрсдөө усанд орж, хувцасаа өмсөж, хоолоо идэж чаддаг нь эмч нарын гайхшралыг төрүүлж байгаа аж. Ах дүүс нэг ходоодтой боловч тусдаа зүрх болон уушгитай учир ийнхүү салгахад асуудал гарахгүй юм байна.

www.caak.mn
 
Ихрүүдийн нэг болох Шиванатх хэлэхдээ: "Бид бүхнийг хийж сурсан бөгөөд сургуульдаа дугуйгаар хүрч, крикет тоглодог" -гэжээ. Үүнээс гадна тэд сурлагандаа маш сайн учир сургуулийнхаа хамгийн шилдэг сурагчдын тоонд багтаж эцэг Ражи Кумарагийнхаа бахархал нь болж байгаа гэнэ.

“Хүмүүс манай хүүхдүүд рүү гайхсан харцаар хардаг. Тэд бэрхшээл бүрийг шантралгүй даван туулж байгаа” -хэмээн аав Ражи ярьсан байна.

www.caak.mn

Шиванатх болон Шиврам Саху нарын эцэг хэзээ ч хүүхдээ салгуулахгүй гэнэ. Бурхан тэднийг ийм байх ёстой хэмээн үзсэн учир тэд байгаагаараа үлдэх болно гэж хөвгүүдийн эцэг хэлжээ.

www.caak.mn

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()