Аян замын тэмдэглэл №8

2014-06-22, 22:30
35,286
“Би Монгол” аяллын нэвтрүүлэг нь "Эх орон", "Оллоо" телевизүүдээр гарч байгаа бөгөөд энэхүү нэвтрүүлгийн зорилго нь Монголчуудыг эх орноороо аялж, Монголдоо ганц гэгдэх түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулан, үндэснийхээ түүх соёлтой танилцан түүнийг хайрлан хамгаалж би Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлгээг залуучууд, хойч үеийнхэндээ үлдээн төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм. 
Аян замын тэмдэглэл №8














Хөвсгөл далай руу түрэн орсон нэгэн хадан хясаа байдаг бөгөөд түүний жинхэнэ нэр нь Сомо сарьдаг харин  сүүлийн үед хүмүүсийн нэрийдэх нэр нь Хүслийн хад  нэртэй болсон байна. Жуулчид энэхүү хадан дээр очиж хүслээ шивэнэдэг заншилтай болжээ.







Одоо явж байгаа Сүхбаатар онгоц нь 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн 40 жил ашиглах нормативтай, орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдалдаг, манантай үед 24 метрын радиуст ус хуурай газрыг ялгаж харах болон усны гүнд 50 метр дотор хэмжих эхолакатортай зүтгүүр онгоц юм.

















Булган аймгийн сайхан сумын нутагт байрлах сөнөсөн галт уул болох "Уран тогоо" уулын оройд тогтсон нуур.  Жил ирэх тусам ус нь багасаж байгаа.





Энэхүү өндөг шиг өөгүй чулуу нь Орхон аймгийн Жаргалант багийн нутаг дээр байдаг бөгөөд жуулчид ихээр сонирхдог гэнэ.















1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.



















Хөвсгөл аймгийн "Улаан уул" сумын нутагт байрлах Бөөгийн тахилгатай "Өлийн 13 овоо".







  Хорьдол Сарьдаг уул нь Хөвсгөл нуурын баруун талаар оршдог.







Хамгийн өндөр оргил нь 3200 орчим метр аж..



Хорьдол Сарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр, манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм.



Цагаан бөлбөө цэцэг. Энэхүү цэцэг нь  нэн ховор ургамал. Нар мандах хүртэл бундуунууд усны мандал дээгүүр хөвж байгаад нарны туяа усны мандалд дөнгөж хүрч эхэлмэгц дэлбээгээ нээж  эхэлдэг нь үнэхээр гайхалтай.

Нар жаргахад бөлбөө дэлбээгээ хумиж бундуу нь дахин усан доор шурган орно.















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()