Урьдчилсан төлбөрт дугаарын бусад сүлжээнд мессэж бичих тариф 50%-иар, бусад сүлжээнд дуудлага хийх тариф 20%-иар буурч боломжийн үнэтэй болсон төдийгүй цэнэглэлт бүртээ нэмэлт хоног, нэмэлт ярианы эрхтэй болох нэмэлт сонголтуудтай цэнэглэгч картуудыг худалдаанд гаргалаа. Ингэснээр хэрэглэгчид маань хэрэгцээндээ нийцсэн сонголт хийх боломжтой болж байгаа юм.
Жишээлбэл: Та хоног ихтэй 5,000₮ карт авбал 5,000 нэгж, 30 хоногийн үйлчилгээний хугацаатай болох бол нэмэлт ярианы эрхтэй 5000₮ картын сонговол 5000 нэгж, 10 хоногийн үйлчилгээний хугацаа дагалдахын зэрэгцээ сүлжээндээ 120 минут үнэгүй ярих нэмэлт эрхтэй болж болох юм.
Мобикомын хэрэглэгчид дата хэрэглээг чухалчлах болсонтой холбогдуулан бүх дараа төлбөрт багцуудад 100MB багцаас авахуулаад хязгааргүй хэрэглэх эрх бүхий дата багцын сонголтуудтай боллоо. Үүнээс гадна багц бүр яриа болон мессэжний сонголтуудтай болсон ба хэрэглэгчийн зүгээс зөвхөн дараа төлбөрт дугаарын гэрээгээ шинэчлэн, бидний танд барьж буй шинэ багцуудаас сонголтоо хийх л үлдээд байна.
Жишээлбэл хэрэв та MobiZone-н сарын 39,900 төгрөгний багцыг сонговол Мобикомын сүлжээнд хязгааргүй, бусад сүлжээнд 300 минут ярих, бүх сүлжээнд 300 мессэж бичих эрх, дээрээс нь 1 GB-н дата хэрэглэх боломжтой болох юм.
Өнгөрсөн 60 хоногийн хугацаанд өдөр бүр 24 цагийн туршид 3 хэл дээр мэдээлэл өгч ажиллах хэрэглэгчийн нэгдсэн үйлчилгээний төвийг нэвтрүүлж (2222), хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбогдох урамшууллууд зарлан, тарифийн шинэ бүтцийг танилцуулсан зэрэг нь Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хэрэглээг улам хялбар, сэтгэл ханамж өндөр, боломжийн үнэтэй болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаагийн тод илрэл билээ.
Мобикомын тарифийн шинэ бүтцийн талаар мэдээллийг үйлчилгээний төвүүд болон
2222 луу залган
1112 кодыг оруулах буюу
www.mobicom.mn –д зочлон аваарай.
Видео.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.