Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Утасны талаар танилцуулгыг Сиэтллд "Amazon"-ны үүсгэн байгуулагч Жефф Безос (Jeff Bezos) хүргэх гэнэ.

Amazon.com сайтнаас өдөрлөгт оролцох эрхийг авч болох бөгөөд зөвхөн зохион бүтээгчид, сэтгүүлчдээс гадна энгийн хэрэглэгчид ч оролцох боломжтой юм байна.

Албан ёсны мэдээллийг компанийхан хараахан өгөхгүй байгаа аж. YouTube дээр тавигдсан бичлэгийн хувьд аль хэдийн 3 сая гаруй үзэгчтэй болсон ч тодорхой тайлбар байхгүй л байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн дагуу бол 3D ухаалаг гар утас дараах байдлаар харагдах бололтой.

Эсвэл...

Хүмүүсийн ярианаас сонсоход 4 талт камерын ачаар утасны програмууд 3D мэт мэдрэмжийг төрүүлэх юм байна.

Үүнээс гадна BRG.com-ын мэдээлж байгаагаар ухаалаг утсыг нүднийхээ тусламжтайгаар хуудсыг нь эргүүлж, дээш доош гүйлгэж болох гэнэ. Мөн 4,7-дюймын 720p дэлгэц, "Qualcomm Snapdragon" процессор болон 2gb санах ойтой байх гэнэ.

Ухаалаг гар утасны үнийг одоогийн байдлаар зарлаагүй байгаа аж. Гэхдээ л аль хэдийн үйлчлүүлэгчдийн анхаарлыг татчихсан байгаа юм.

Видео.