1. «Цурхиран уйлснаар юунд ч хүрэхгүй, хүнд хэцүү цагт тэврэлт ч тус болохгүй... гэхдээ баяр баясгалангаа хайртай хүмүүстэйгээ хуваалцах хэрэгтэй. Сэтгэлийн хоосрол, цөхрөл гунигаа өөрөө л зохиуцуулсан нь дээр».
2. «Эмэгтэй хүн хичнээн хүчтэй байсан ч, тэрээр өөрөөсөө хүчтэй эр хүнийг хүлээж байдаг... тэр эр түүний эрх чөлөөг нь хязгаарладаг биш, харин тэр бүсгүйд сул дорой байх эрхийг өгдөг байх...».
3. «Хүүхэд бол бидний сул байдал бөгөөд бидний хүч чадал юм. Тэдний хэн нэгэнд ямар нэгэн юм тохиолдвол, би яахыгаа төсөөлж ч чадахгүй байна. Миний тухай хамгийн аймшигтай зүйлсийг ярьж бичиж болно. Гэхдээ би гэртээ байж, хүүхдүүдээ харан, тэдний хайрыг мэдрэх үедээ энэ дэлхийн хамгийн чухал хүн шиг санагддаг.»
4. «Миний ээж намайг хязгааргүй их хайрын мэдрэмжтэй болгон хүмүүжүүлсэн. Магадгүй, би залуудаа тэвчихийн аргагүй байсан ч, намайг үргэлж хайрладаг байсан.»
5. «Би юунд ч харамсдаггүй. Хэзээ ч харамсаж байгаагүй. Харамсал сайн юманд хүргэнэ гэдэгт би итгэдэггүй. Харамсаж байхдаа чи өөрөөсөө ичих болно. Ичиж байхдаа чи торонд орсон мэт байх болно.»
6. «Хэзээ ч буруутныг хайх хэрэггүй, хэн нэгнийг зовоолгүй амьдарч, бусад хүмүүсийг шүүлгүй, туйлийн чөлөөтэй байх хэрэгтэй.»
7. «Бид төгс хүнтэйгээ учирсан учраас биш, хэн нэгэн төгс биш хүнээс түүнийг олж харсан учир хэн нэгнийг хайрладаг.»
8. «Чи бусдын төлөө ямар нэгэн зүйлийг талархал хүлээлгүй үнэн сэтгэлээсээ хийхэд, хэн нэг нь үүнийг хувь тавилангийн номонд бичин, чиний мөрөөдөж ч байгаагүй аз жаргалыг илгээдэг юм.»
9. «Би бусдын нүдэнд тэнэг харагдахаасаа айдаггүй, үүнээс хэн ч өөрийгөө хайцаалж чадахгүй шүү дээ.»
10. «Би үргэлж өнөөдрөөрөө амьдардаг. Ирээдүйн төлөвлөгөө зохиох дургүй. Маргааш миний амьдрал, миний төрх, миний эргэн тойронд буй хүмүүс, мэргэжил гээд л бүх зүйл өөрчлөгдөж болно. Эс болвоос амьдрал уйтгартай шүү дээ.»
11. «Нэг хэсэг намайг зэрлэг, бодлогогүй байсан, харин одоо чимээгүй болж, насанд хүрсэн гэж хэлж байгаа нь тийм ч үнэн биш юм. Үнэн хэрэгтээ, одоо би өмнөхөөсөө илүү зоригтой, хүчтэй байгаа. Би илүү эрсдэлтэй, хариуцлагатай шийдвэр гаргадаг. Жилээс жилд миний амьдрал илүү эрсдэлтэй болж байгаа юм шиг надад санагддаг.»
12. «Энэ нь чиний л явах зам байхад, хүмүүс чи буруу замаар л яваад байна даа гэж ярьдаг.»
13. «Миний хувьд шивээс нь миний амьдралын бүх л хором мөч юм. Нэг удаа Шотландад би шөнө дунд шивээсний салонд очиж билээ. Үүндээ би харамсдаггүй. Мартахыг хүсдэггүй үе гэж байдаг билээ.»
14. «Эмэгтэй хүн бүрийн дотор өлөгчин бар байдаг.»
15. «Хайр бол өөрийнхөө хайрладаг хүмүүсдээ хамгийн сайн сайхныг хүсч, тэдний хүсэл сонирхолыг үргэлж өөрийнхөөсөө дээгүүр тавих явдал юм.»
16. «Би үргэлж л өөрийгөө доогуур үнэлэх асуудалтайгаа тэмцэж ирсэн. Бүгд л ингэдэг гэж бодож байна. Би маш их дутагдалтай.»
17. «Галзуу хайр хурдан болж өнгөрдөг. Хоёр галзуугийн хайр хэзээ ч мөхдөггүй!»
18. «Надад илэн далангүй ярих дотны найзууд тийм ч олон биш. Тиймээс ганцаардал зарим үед бас эрхэмсэг ярилцагч болдог.»
19. «Хэн нэгэн чамайг хайрлан, чи хэн нэгнийг аз жаргалтай болгох үед, чи гэнэт өөрийгөө энэ дэлхийн хамгийн сайхан хүн болохыг мэдэрч эхлэнэ.»
Анжелина Жоли одоо 39 настай юм.