Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Урьд нь Шанлыурфаг Эдесса хэмээн нэрлэдэг байжээ. Арийчууд энэ хотын нутаг дэвсгэр дээр бүхэл бүтэн сүмийн цогцолбор барьсан гэж үздэг байна. Түүхч, археологчдийн үзэж байгаагаар энэ цогцолборыг МЭӨ 10 мянган жилийн тэртээ босгожээ. Малтлага хэдэн жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд үр дүн нь неолитийн үеийн Евразийн түүхийн талаарх бидний ойлголтыг үндэсээр нь өөрчилж болох юм.
Энэ малтлага нь 1964 онд америкийн эрдэмтэд "Гебекли-Тепе" толгой нь байгалийн тогтоц биш, хиймэлээр овоолж босгосон толгой юм гэж мэдэгдсэний дараагаар эхэлсэн байна. Америкчуудын бараг л зөв байсан юм. Тэдний ганц алдаа бол толгойг византын оршуулга гэж үзэж байжээ. 30 жилийн дараа германы археологийн хүрээлэнгийн эрдэмтэд уг байгууламжийг ихэд эртнийх болохыг нотолсон байна.
Жирийн жуулчид ч Туркт очоод үүнийг харж магадлан мэдэж болох юм. Хэрвээ түүхчид Пузатын толгой дээрх энэ сүмийн цогцолборыг босгосон хугацааг зөв тодорхойлсон бол энэ нь дэлхийн хамгийн эртний соёлын байгууламж бөгөөд жуулчдад сайрхах юмтай болох ажээ.

Энэ малтлагаас өмнө хэн ч эртний хүмүүс ийм соёлжсон байх юм гэж огт бодож байсангүй. Сүмийн цогцолборыг барих ажил бүүр мезолитын үеэс эхлэн хэдэн мянган жилийг дамнан үргэлжилсэн байх гэж таамаглаж байна.