Хамгийн их шуугиан тарьсан 12 сэтгүүлийн нүүр

2014-06-29, 23:45
22,066
Бостоныг бөмбөгдөгч Dzhokhar Tsarnaev-ыг Роллин Стоун, сэтгүүлийн нүүр царай болгож нэлээдгүй шуугиан тарьж байсан нь саяхан юм. Үүнээс 43 жилийн өмнө буюу 1970 онд Өмнөд Вьетнамын зэвсэггүй, ямар ч гэм зэмгүй 109 энгийн иргэнийг алан хядах ажиллагаа явуулсан Америкийн армийн салаан захирагч, бага дэслэгч Виллиам Каллей, Вьетнам хүүхдүүдийн хамтаар "Esquire" сэтгүүлийн нүүрэнд гарч байжээ.
Хамгийн их шуугиан тарьсан 12 сэтгүүлийн нүүр


1. Роллин Стоун сэтгүүлийн "Бөмбөгдөгч" хэмээх сэтгүүлийн ковер
Сэгсгэр үс, нөхөрсөг нүдтэй Dzhokhar Tsarnaev нь 2013 оны Бостон хотыг бөмбөгдөж, дараа нь түүний ах Tamerlan цагдаа нарын бууны суманд амиа алдсан гэдгийг нь мэдэхгүй хүнд бол, зүгээр л Роллин Стоун сэтгүүлийн нүүрийг чимсэн өсвөр настнуудын шүтээн шиг харагдаж байна.

Tsarnaev-аар Роллин Стоун сэтгүүл жигшил зэвүүцсэн, бөмбөгдөлтийн аюул заналхийллийг харуулахыг зорьсон байна. Гэвч бүх зүйл эсэргээрээ эргэжээ. Бостон хотын дарга Томас Мэнино энэ явдлыг “шившиг” гэж нэрлэсэн бол Жижиглэнгийн худалдааны сүлжээ CVS болон Walgreens энэ дугаарыг худалдаалахаас татгалзжээ. Уншигчид нь захиалгаа хүчингүй болгож, Бостоны бөмбөгдөлтийн хохирогчдод, энэ гэмгүй төрх жигшил зэвүүцлийг нь төрүүлжээ.

Роллин Стоуны өмгөөлөгчид сэтгүүлийн нүүрээ зөвхөн алдартнуудаар чимэх нь чухал биш гэдгийг цохон тэмдэглэжээ.

Доромжлол, шүүмжлэлийг үл хайхран, Роллин Стоун долоо хоног тутмын сэтгүүлээ "Hottest Cover Of The Year" буюу жилийн хамгийн халуухан ковер гэж нэрлэн нүүрэнд нь Tsarnaev-ийг гаргаснаар барахгүй сонин зарах цэгүүдээр 60000-аас 120000-ыг зарж давхар борлуулалт хийжээ.

www.caak.mn

2. Esquire сэтгүүлийн “My Lai-ийн мангас” ковер
Бостоныг бөмбөгдөгч Dzhokhar Tsarnaev-ыг Роллин Стоун, сэтгүүлийн нүүр царай болгож нэлээдгүй шуугиан тарьсан бол, үүнээс 43 жилийн өмнө буюу 1970 онд Өмнөд Вьетнамын зэвсэггүй, ямар ч гэм зэмгүй 109 энгийн иргэнийг "My Lai Massacre"-д алан хядсан Америкийн армийн салаан захирагч, бага дэслэгч Виллиам Каллей, Вьетнам хүүхдүүдийн хамтаар "Esquire" сэтгүүлийн нүүрэнд гарч, тухай үедээ жинхэнэ сенсаац тарьж байжээ.

1968 оны 3 сарын 16-нд, дэслэгч Каллей-аар удирдуулсан Америкын Дивизийн 11-р Бригадын Чарли багийн эрчүүд хорлон сүйтгэх даалгавартайгаар Вьетнамын "My Lai" тосгон руу нэвтэрчээ. Нүдээр харсан хүмүүсийн мэдээлснээр, өндөр настай хөгшин хүмүүсийг жадалж, эмэгтэйчүүд хүүхдүүдийн ар дагзанд буудан хөнөөсөн бөгөөд залуу бүсгүйчүүдийг хүчиндэж, дараа нь амийг нь хороосон гэдэг. Дэслэгч тосгоны оршин суугчдыг нэг газар бөөгнүүлэн зогсоож тэднээр нүх ухуулан, автомат буугаар галлан олноор нь алан хядаж нүхэнд хийжээ.

26 цэрэг нь тушаалын дагуу ажилласан гэх бөгөөд үүнд зөвхөн даргыгаа буруутгажээ. Түүнд бүх насаар нь шоронд хорих ял оноосон боловч, удалгүй энэ гэрийн хорио болон хөнгөрчээ. 3 жилийн дараа, Каллей ерөнхийлөгч Никсоны өршөөлөөр чөлөөт хүн болсон юм.

Ял шийтгүүлэхийнхээ өмнө Каллей, Esquire сэтгүүлд зургаа авхуулжээ. Зурагчин Жорж Луис, Каллей-тэй холбоо тогтоохыг ихэд хүсч эцэст нь Вьетнам хүүхдүүдтэй зургаа авахуулахыг ятгаж чаджээ. Зурагчин энэ тухай дурсахдаа, “Та тэдгээр хүүхдүүдийг хайрлах талаар юу хэлж чадах вэ?- гэж асуусан. Бараг 10 20 зураг дарсны дараа, “Дэслэгч ээ, энэ чинь аймшигтай байна, та надад нэг ярзайтал инээгээд өгөөч” -гэж би гуйсан. Тэр миний гуйлтыг чадварлаг биелүүлсэн бөгөөд энэ бүхний эцэст би түүнийг жигшүүрт цөөвөр чоно шиг харагдуулж чадсан. Гэвч ихэнх хүмүүс түүнийг мангас шиг харуулахыг зорьсон гэдгийг ойлгож чадахгүй байна” -хэмээн ярьсан байдаг.

www.caak.mn

3. Тайм сэтгүүлийн зөвхөн текст бүхий нүүр – Бурхан үхсэн үү?
Тайм сэтгүүлийн 1966 оны 4-р сарын энэ нүүр нь өнөөгийн шашны нийгэмд бурхны ач холбогдлыг улам нэмэгдүүлэхэд бурхны номлогчдод тулгарч байгаа асуудлыг судалсан өгүүлэлийн хамт байдаг.

Гэтэл энэ нь олон нийт болоод, хуврагуудад нэлээд шүүмжлэлтэй бөгөөд маргаантай асуудал болжээ. Тайм сэтгүүлийн редактор 3500 орчим захидал хүлээн авсан нь сэтгүүлийн түүхэн дэх хамгийн олон хариу авсан дугаар болжээ. Тайм сэтгүүл шүтлэггүй байдлыг харуулснаараа буруушаагдсан байна. Энэ өвөрмөц нүүр нь 1968 онд "Rosemary-ийн хүүхэд" аймшгийн киноны сурталчилгаа болжээ.

www.caak.mn

4. Playboy сэтгүүлийн арьс өнгөний үзлийг үгүй хийсэн нүүр
1971 онд Darine Stern нь "Playboy" сэтгүүлийн нүүрийг чимсэн түүхэнд анхны Африк-Америк загвар өмсөгч болжээ.

Тухайн үед өнгөт арьстай эмэгтэй Америк сэтгүүл дээр гарна гэдэг тун ховор байж боломгүй зүйл байжээ. Playboy сэтгүүлийн энэ нүүр нь цагаан арьстай бүсгүй болон Африк-Америк өнгөт арьстай бүсгүй хоёрын гоо үзэсгэлэн яг ижилхэн гэсэн санааг дэвшүүлжээ.

Darine Stern-ий өвөрмөц дүр төрх нь 2009 онд Playboy–д хүүхэлдэйн киноны дүр Marge Simpson-оор дахин нийтлэгдсэн юм.

www.caak.mn

5. Тайм сэтгүүл дээрх O.J. Simpson-ы зальхай төрх
1994 оны 6 сард хөлбөмбөгийн од O.J. Simpson нь хуучин эхнэр Nicole Brown Simpson болон түүний найз Ron Goldman нарыг хөнөөсөн хүн амины хэргээр баривчлагджээ.

Тайм сэтгүүл Simpson-ны гэрэл зургийг 6 сарын 27-нд сэтгүүлийнхээ нүүрэнд гаргахаар шийдэж, фото зурагчин Matt Mahurin-аас түүний зургийг уран сайхны өндөр хэмжээнд өөрчилж өгөхийг хүсчээ. Mahurin хоригдлын хувийн дугаарыг жижигрүүлж, зурагийг нь илүү бараан харанхуй болгосноор сэтгүүлийн нүүр бэлэн болжээ.

Удирдах редактор James Gaines: "Гэрэл зургийн харгис хэрцгий, хайр энэрэлгүй байдлыг илүү тодруулж, Simpson-ы нүүрийг өрвийтөл ургасан сахалтай хүйтэн төрхтэй болгон түүнийг нүүрээрээ хоосон биш цаагуураа хязгааргүй аймшигтай ганцаардмал дүртэй болгооч” -хэмээн зурагчнаас хүсчээ.

Олон нийт энэ санааг нь бүрэн олж хараагүй хэдий ч, үүнийг арьс өнгөөр ялгаварлагчдын өөрчлөлт гэж нэрлэжээ. Шүүмжлэгчид: "Түүний арьсны өнгийг илүү тодруулж харуулсан нь Simpson-г илүү догшин ширүүн болгож байна" -гэж үзжээ.

www.caak.mn

6. "National Lampoon"-ы амьтны эрхийг хамгаалах үйл ажиллагаа бүхий нүүр - Чи хэрвээ энэ сэтгүүлийг авахгүй бол энэ нохойг алах болно.
2005 онд Америкын Сэтгүүлийн Редакторуудын Нийгэмлэг "National Lampoon" сэтгүүлийн энэхүү нүүрийг өнгөрсөн 40 жилийн туршид хамгийн сайн ковер гэж үзсэн байна. Энэ Photoshop ашиглан гаргасан сэтгүүлийн нүүр нь харгис хэрцгий санааг агуулаагүй боловч амьтны эрхийн хамгаалах нийгэмлэгүүдийн дургүйцлийг төрүүлжээ.

Гэрэл зурагчин Ronald G.Harris-д өрөвдөлтэй хөөрхийлэлтэй авахын оронд алиа хошин инээдтэй харагдуулах нь хамгийн хэцүү байсан гэнэ.

www.caak.mn

7. Тайм сэтгүүлийн хөхөөр хооллолтыг дэмжсэн нүүр - Чи хангалттай сайн ээж мөн үү?
2012 онд, Тайм сэтгүүл хөхөөр хооллолтыг дэмжиж 3 настай хүүгээ хөхөөр хооллож байгаа 26 настай ээж Jamie Lynne Grumet–аар сэтгүүлийн нүүрээ чимснээр Америк дах ээжүүдийг үнэхээр шоконд оруулж чаджээ.

Зарим нь яагаад заавал Grumet-ыг гаргасан юм бэ? -гэдэгт америкчууд эргэлзээтэй хандаж байв. Энэ бүсгүй сэтгүүлийн нүүрэнд гарахаар царайлаг гэж үү? Эсвэл хүүхэд өсгөх талаар илэрхийлэхэд хангалттай өнгөрсөн түүхтэй юм гэж үү?... - хэмээн шүүмжилсэн байна.

Зарим сонин телевизийн шоунд уг зураг ихээхэн харагддаг байсан бөгөөд ихэнх дээр нь Grumet-ийн хөхийг бүдэгрүүлж гаргажээ.

www.caak.mn

8. "New Yorker" сэтгүүл дээрх Берт, Эрни хоёр
2013 оны 7 сарын "New Yorker" сэтгүүлийн энэ нүүр нь ямарваа асуудлын 2 тал дээрх хүчтэй мэтгэлцээнийг амжилттай харуулж чадсан юм.

Энэ нүүр нь "Sesame Street"-ийн Берт, Эрни хоёр Америкийн Дээд Шүүхийн гэрлэлтийн тэгш байдлын талаар үзэж байхдаа бие биедээ наалдан буйдан дээрээ сууж байгаагаар гардаг.

Buzzfeed, Huffington сонингуудад "New York" сэтгүүлийн энэ нүүрийг “аймшигтай” гэж нийтэлсэн байсан бөгөөд сэтгүүлийн зохиолч Dan Amira зөвхөн ижил хүйстнүүдийг харуулахаас илүү үзсэн, түүндээ хүрч чадсан гэх мэтээр шүүмжилжээ.

"Sesame Street" үүн дээр ямар нэгэн мэдэгдэл, санал хэлээгүй бөгөөд зөвхөн Берт болон Эрни нар нь хос биш бөгөөд манай хүүхэлдэйнүүдээд бэлгийн чиг хандлагын илэрхийлэл байхгүй гэж мэдэгдсэн байна.

www.caak.mn

9. Роллин Стоун дээрх реппер Kanye West-ийн Есүс Христийн дүр
2006 онд, реппер Kanye West болон Роллин Стоун сэтгүүл өргөст титэм бүхий уур хилэнтэй Есүс Христийг сэтгүүлийн нүүрэнд гаргаснаараа олны дунд гал дүрэлзүүлжээ. Гэрэл зурагчин David LaChapelle тайлбарлахдаа: “Би энэ зургийг яг л Христ уурлаж байгаа юм шиг харагдаасай гэж бодож авсан” -гэжээ.

www.caak.mn

10. Тайм сэтгүүлийн нүүрэн дээрх Гитлер - Оны шилдэг хүн
Тайм сэтгүүлийн дуулиантай нүүрнүүдийн түүх “Оны шилдэг хүн” нэртэй энэ зургаар эхэлжээ. 1938 оны хувьд, тус сэтгүүл Адолф Гитлерийг өмнөх жилүүддээ хамгийн их нөлөө үзүүлсэн хүнээр сонгосон байна.

Энэ зураг дээр Гитлер хөгжим тоглож байгаа нь бузарлагдсан сүмийн шүтээнээр түүний дайсагнал үзэн ядалтын сүлд дууг илэрхийлж, St. Catherine-ний дугуйн дээрх дүүжлэгдсэн хүмүүсээр нацист үзлийг илэрхийлсэн байна.

www.caak.mn

11. Mad сэтгүүл уншигчиддаа барьсан бэлэг
1974 оны 4 сарын Mad сэтгүүлийн нүүр илэрхий шалтгааны улмаас ихээхэн шуугиан тарьлаа. Улс даяарх сонин борлуулах цэгүүд болон дэлгүүрүүд сэтгүүлийг борлуулахаас татгалзаж, Mad-руу буцааж байв. Маш олон хувь нь буцаж архивт хадгалагдсан бөгөөд 30 жилийн дараа Mad тэдгээрийг захиалагчиддаа үнэгүй тараажээ.

www.caak.mn

12. New Yorker сэтгүүлийн нүүр.
Crown Heights -ийн үймээний дараа үнсэлт бол энгийн үнсэлт шиг байж чадахгүй

1993 оны New Yorker сэтгүүлийн нүүрийг Зураач Spiegelman–ы Hassadic Еврей залуу, хар арьстай бүсгүй хоёрын үнсэлцэж буй зургийг гаргажээ. Энэ нь Brooklyn–ны Crown Heights-д хоёр бүлгийн хооронд хурцадмал байдал үүсгэжээ.

Тэнд Нью Йорк-ын "Hassadic" бүлгийг ихэд буруушаасан бөгөөд нэгэн еврей шашны номлогч үүнийг ямар ч үндэслэл үнэн бодит зүйлгүй амтгүй сурталчилгаа хэмээн шүүмжилсэн бөгөөд цагаан залуу хар арьстай бүсгүй үнсэх нь ховор байж боломгүй үзэл гээд, үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбон тайлбарлажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()