Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Залуу бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан аж. Хавдартай гэдгээ мэдэхдээ, ердөө
л 15 настай байсан бөгөөд Facebook хуудаснаа өөрийн заавал хийж гүйцэтгэх 46 зүйлийн жагсаалтыг гаргасан байв. Үүнийг нь ч олон хүн дэмжиж тусалжээ.
Мөрөөдөлд нь шүхрээр буух, серфинг, заан тэвэрч үзэх гэх мэт байжээ. Энэ бүх зүйлээ тэр хэрэгжүүлж чадсан. Дэлхийн өнцөг булан бүрээс хүүгийн энэ мэдээллийг уншиж зарим нь эмчилгээний төлбөр, зарим нь ямар нэг улс орны аялалын тасалбарыг төлье гэх саналыг дэвшүүлж байсан гэнэ.
Дараа нь Стивен бичихдээ: "Одоо надад юу ч хэрэггүй. Харин би хорт хавдараар өвчилж буй өсвөр насны хүүхдүүдэд зориулсан санд хандив өргөхийг хүсэж байна" -гэжээ. Ингээд л дэлхийн өнцөг булан бүрээс түүний дансанд мөнгө орж ирэх болсон бөгөөд одууд хүртэл хандив өргөх болсон байна.
Хэдхэн хоногийн дотор 3 сая фунтийг цуглуулж чадсан аж. “Бид жилийн дотор 12 сая фунтийг цуглуулж чаддаг. Харин Стивен долоо хоног хүрэхгүй хугацаанд л хангалттай их мөнгийг хурааж чадсан” -хэмээн Хүүхдийн Сангийн тэргүүн ярьсан байна.
Энэ мөнгө өөрт нь хэрэг болж чадахгүй нь харамсалтай.
Нас барахынхаа өмнө Стивен Facebook хуудаснаа: "Энэ миний сүүлийн
нийтлэл байх болов уу. Харин цаашид манай гэр бүлийнхэн болж буй үйл
явцыг мэдээлэх болно. Ингээд бүх юм дуусах болсонд би их харамсаж байна.
Гэхдээ би өөрийнхөө чадах чинээгээр хавдартай тэмцсэн” -хэмээн бичжээ.
Хэрвээ миний энэ нийтлэл бусдад сургамж болж чадсан бол би их баяртай байна. Амьдрал бол бэлэг. Би амьсгал хураах хүртлээ амьдралын сайн сайхныг мэдрэх болно гэсэн байна.
Түүнийг оршуулах ёслолд маш их хүн ирсэн бөгөөд Англичууд болон улс төр, урлаг соёлын алдартнууд залууд хүндэтгэл үзүүлжээ.