Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэлхийн 111 оронд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг хэдий ч улс орон бүр өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад бүгд 6-р сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй бололтой.
ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг ба энэ өдрийг сонгосны учир нь Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн юм. Энэ өдөр түүний хөшөөнд хүүхдүүд цэцэг өргөдөг байна.
Мөн сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд энэ өдөр хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж өгдөг. Энэтхэгийн Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.
ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдөр охидууд, 5-р сарын 5-нд хөвгүүдийн өдөр гэдэг байна.
Охидуудын өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг байна. Харин хөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг.
МЕКСИК УЛСАД Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн 4-р сарын 30-нд тэмдэглэдэг ба "El Día Del Niño" хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцдаг иддэг.
МОНГОЛ УЛСАД Хүүхдийн баярыг “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” гэдэг бөгөөд манай орон 62 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэх гэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. 6-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч урлаг, спортын төлөөлөл болсон шилдэг хүүхдүүдийг хүлээн авч тэдний дуу хоолойг сонсдог байна.
Сүүлийн жилүүдэд албан байгууллагууд Хүүхдийн баярын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж тэмдэглэдэг болсон байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Вива Сити хороололд хоёр дахь жилдээ Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.