“Аваргуудын лиг”-ийн финалын тоглолтыг “Ибиза” арал дээрээс үзэх азтан тодорлоо

2014-05-27, 21:23
5,467
Дэлхийд тэргүүлэгч шар айргийн премиум брэнд "Heineken" нь хөлбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолтыг Монголын нийт хэрэглэгчдэдээ ойртуулахыг зорьдог билээ.
“Аваргуудын лиг”-ийн финалын тоглолтыг “Ибиза” арал дээрээс үзэх азтан тодорлоо


Өнгөрсөн жил Heineken брэнд анх удаа Лондонгийн “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “The 2013 Final London”-д хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямд оролцох боломж олгосон бол энэ жил олон нийтийн сүлжээг ашиглан “Аваргуудын лигийн жинхэнэ фанат”-уудыг шалгаруулах санал асуулгыг явуулсан юм.



Санал асуулгад аваргуудын лигийг шимтэн үздэг хөлбөмбөгийн фанат, өөртөө итгэлтэй овсгоотой олны танил гурван залуу өрсөлдсөнөөс “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо, түүнтэй хамт ИБИЗА явахаар өрсөлдсөн Heineken брэндийн хэрэглэгч залуусаас А.Одбаяр шалгарч явсан юм.



Зөвхөн Heineken брэндээс олгож чадах бүтэн хоёр өдрийн тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс цугласан “Аваргуудын лигийн жинхэнэ фанат”, Heineken брэндийн үнэнч хэрэглэгчид Аваргуудын лигийн улирлын хаалт болох финалын тоглолтын шууд дамжуулалтыг үзэхээс гадна алдарт ИБИЗА арлын партины улирлын нээлтийг нэгэн зэрэг мэдрэх  боломжтой юм.



Энэхүү дэлхийн зэргийн мэдрэмжийн төлөө жүжигчин Цоомоо, А.Одбаяр нар Heineken брэндтэй хийсэн гэрээний нөхцөлийн дагуу дэмждэг багийнхаа өмсгөлийн загвараар боди-арт хийлгэн хотын төв гудамжаар алхсан нь тун сонирхолтой. Ялагчид маань хэрхэн боди-арт хийлгэн хотын гудамжаар алхсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Facebook/Heineken хуудаснаас сонирхож болно.

https://www.facebook.com/heineken?fref=ts

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

















































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.