“Скайтел” группын 15 жилийн ойн ээлжит бэлэг

2014-05-24, 20:17
5,133
Энэ онд 15 жилийнхээ  ойг  хэрэглэгч  та бүхэнтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа Монголын үүрэн холбооны анхдагч операторуудын нэг Скайтел групп “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн “ерөнхий ивээн тэтгэгч”-ээр оролцож байна.
“Скайтел” группын 15 жилийн ойн ээлжит бэлэг


Уг арга хэмжээний үеэр Скайтел групп олон шинэ дэвшилтэт тенхологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байгаа бөгөөд эдгээрээс дурьдвал орчин үеийн ухаалаг амьдралын хэв маяг болсон SMART HOME, эрүүл мэндийн цогц шийдэл болох SMART HEALTH, цахим дэлгүүр төлбөр тооцооны төгс шийдэл бүхий SMART SHOP зэрэг орчин цагийн хөгжлийг ивэрхийлэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээнүүд юм. Мөн уг арга хэмжээний үеэр Скайтел групп 15 жилийн ойн ээлжит томоохон бэлэг болох MAPPS үйлчилгээний нээлтийн арга хэмжээгээ та бүхэнд хүргэж байгаа  бөгөөд уг үйлчилгээ нь үүрэн холбооны бүх операторын сүлжээнд ашиглагдах Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулагдсан мобайл контентын худалдаа, түгээлтийн цахим дэлгүүр юм.

Хэрэглэгчээ дээдэлж, ухаалаг хэрэглээг хүн бүрт хүргэхийн тулд технологиор тэргүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Скайтелийн эвсэг  хамт олон өнгөрсөн 15 жилийн хугацаанд үүрэн холбооны үнд¬сэн үйлчилгээнээс гадна IPTV, хөдөлгөөнт интернэт Wimax, суурин утас VoIР, Улс хоорондын яриа, Олон улсын роуминг зэрэг олон үйлчилгээг цогц шийдлээр хэрэглэгчиддээ хүргэж чадлаа.

Бид 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд томоохон алхам хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи GSM бүлийн үүрэн холбооны хөгжлийн гурав дугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэх төслийг эхлүүлж,  төлбөр тооцооны дэвшилтэт шинэ CvBS системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, ISO 9001:2008 стандартын төслийг бүрэн хэрэгжүүлэн Чанарын удирдлагын тогтолцоог бий болгосон  бөгөөд Сингапур улсын үйлчилгээний чанарыг сайжруулах “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аяныг энэ оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “Хэрэглэгч төв”-тэй бизнесийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

Мөн манай хамт олон технологиор тэргүүлж, УХААЛАГ ХЭРЭГЛЭЭГ УРАМШУУЛСААР ирсэн “Скайтел” компани 15 жилийн ойн бэлэг болгож, УХААЛАГ УТАС-тай хүн бүрт 2014 оныг дуустал шилдэг сошиал сайтууд болох Facebook, Twitter, Linkedin, Intagram-ийг хязгааргүйгээр ашиглах эрхмөн Gogo, News, Time, Wikipedia, Caak -гэсэн мэдээллийн шилдэг сайтуудыг хязгааргүйгээр ашиглах боломжийг нээж өгч, интернет хэрэглэгчдийн дунд хувьсгал хийгээд байна.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийг  тодорхойлох уг арга хэмжээнд эрхэм таныг хүрэлцэн ирж СКАЙТЕЛ-тай хамт харилцаа холбооны хөгжлийг тольдохыг урьж байна.

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ.















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.