Дэлхийн хамгийн том амьтны араг яс олдлоо

Аргентинд дэлхийн хамгийн том амьтны араг яс  олдсон байна. Энэхүү араг ясыг Трелью хотын музейн ажилчид малтаж гаргасан аж. Олдворыг хамгийн анх нутгийн фермчин залуу олсон бөгөөд ийнхүү палеонтологичдад мэдээлсэн гэнэ.
Дэлхийн хамгийн том амьтны араг яс олдлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чулуужсан үлэг гүрвэлийн ясыг Аргентины палеонтологичид малтаж гаргасан бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтны араг яс хэмээн Британийн ВВС-ийнхэн мэдээлсэн байна.



Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь Цэрдийн галавын үед амьдарч байсан титанозавр хэмээх үлэг гүрвэлийн төрөл гэнэ. Дунд чөмөгний яснаас нь харахад, түүний биеийн урт нь 40 метр байсан бололтой. Үүнээс гадна 77 тонн жинтэй байсан нь Африкийн 14 заантай тэнцэх хэмжээний байсан гэнэ.



Ийнхүү биеийн харьцаанаас нь үзэхэд, энэ үлэг гүрвэл нь манай гариг дээр явж, амьдарч байсан хамгийн том амьтан болж байна хэмээн палеонтологичид хэлжээ. Хамгийн анх араг ясыг нутгийн фермчин Трелью хотоос баруун тийш 250 км-ийн зайд олсон байна.





















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()