1. Энэ өдөр Ким Кардашьян Канье Уэстээс баярын мэндчилгээ авсан байна, бас охин Нортын хамт авахуулсан зургаа тавьжээ.
2. Хлоя Грейс Морец энэ өдрийг ээжийнхээ хамт өнгөрөөжээ. Бас сүлжээнд бүх эхчүүдэд зориулан «Бид заримдаа та нарыгаа ихэд зовоодог гэдгээ мэднэ, гэхдээ та нарыгаа энэ дэлхийн юунаас ч илүү хайрладаг шүү.»- хэмээн халуун дулаан үгс бичжээ:
3. Энэ зурган дээр Жессика ээж Кэти болон охидын хамт.
4. «Би таньд маш их талархаж байна. Та миний болон гэр бүлийнхээ төлөө маш ихийг хийсэн бөгөөд үүнийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй юм. Ээж ээ, би таньдаа хайртай.» -гэсэн тайлбартайгаар Эшли Тисдейл ээж Лизатайгаа авахуулсан зурагаа тавьсан байна.
5. «Энэ эмэгтэй намайг эх хүн болоход хэрэгтэй бүх зүйлд сургасан юм. Аз жаргалтай эхчүүдийн өдрийн мэнд хүргэе!» -гэсэн үгсийг ээжтэйгээ хамт авахуулсан зургийн дор поп-дуучин Бритни Спирс бичжээ.
6. Жүжигчин Жессика Честейн хайрт ээжийнхээ хамт авахуулсан зургаа өөрийн хуудсандаа тавьсан байна.
7. Майли Сайрус зөвхөн ээж Тришийн хамт авахуулсан хуучин зурагаа төдийгүй, шинэ зурагаа ч байрлуулжээ.
8. Синди Кроуфорд
9. Кендалл Женнерийн ээж Кристэйгээ багадаа авахуулсан зураг
10. Селена Гомес гэр бүлийн архиваас нэгэн хуучны зургийг тавин: «Түүнийг
ямар эмэгтэй болохыг сайн тодорхойлон бичиж чадна гэдэгтээ би итгэлгүй
байна. Тэр миний амьдралыг бүрэн өөрчилсөн гэдгийг л би хэлж чадна.
Эхчүүдийн баярын мэнд хүргэе. Ээжээ, би танд хайртай.» -гэж дуучин
бүсгүй бичжээ.
11. Женнифер Лопес ээж, тэр өөрөө болон түүний эгч нарын хамт авахуулсан
зурагаа тавиад: «Түүний амьдралд өвдөг сөхрөхгүй байхыг сургасан
хүмүүсийн нэг нь би. Эхчүүдийн баярын мэнд хүргэе, ээж ээ! Та бол миний
дотор орших гэрэл гэгээ билээ. Би таньдаа хайртай!»-гэжээ.
12. Белла Торн хайрт ээжтэй:
13. Зои Дешанель ээж эгчийнхээ хамт: «Надад амьдрал хайрлаж ихийг өгсөн энэ эмэгтэйд Эхчүүдийн баярын өдрийн мэнд хүргэе!»
14. Жессика Бил ээжийнхээ хамт:
15. Дуэйн Жонсон ээжтэйгээ хамт авахуулсан зурагаа тавьсан байна.
16. Үлгэр жишээ охин Лили Коллинз бас ээждээ баярын мэнд хүргэжээ:
17. Никки Рид ээжтэйгээ хамт байгаа хуучин шинэ зурагнуудаа байрлуулсан байна:
«Тэр миний хүч чадал, миний оюун ухаан, миний гэрэл гэгээ билээ. Би танд хайртай, ээж ээ» -гэж тэрээр бичсэн байна.
18. Нина Добрев энэ өдөр бас ээжтэйгээ авахуулсан зурагаа тавьсан байна:
19. Зөвхөн баяр хүргээд зогссонгүй, энэ өдөр алдартай ээж нар баярын мэндчилгээ авсан байна. Гвинэт Пэлтроу Instagram-д хүүхдүүдтэйгээ авахуулсан зурагаа тавьжээ.
20. Энэ жил хийсэн буяны үйл ажиллагаа болон сайн эх, эхнэрийн үлгэр дууриалал болсныхоо төлөө «Оны шилдэг ээж» өргөмжлөл авсан Жессика Альбад охидууд нь халуун баяр хүргэж буй зурагаа бас байрлуулсан байна.
21. Аддарт модель Алессандра Амбросио бас ээж хүүхдүүдтэйгээ хамт байгаа зургийг байрлуулжээ.
22. Вин Дизель Эхчүүдийн баярын мэндийг зөвхөн ээждээ хүргээд зогссонгүй эхнэртээ бас хүргээд, хүүгийнхээ хамт байгаа эхнэрийнхээ зургийг тавьсан байна.
«Миний хүүхдүүдийн хайртай ээжээс илүү үнэтэй бэлэг гэж эрчүүдэд үгүй биз ээ. Миний хатан хаан.»
23. Тереза Палмер, ээж хүүгийнхээ хамт авахуулсан зурагаа байрлуулжээ.