Донателла Версаче олныг цочроолоо

“Versace” брэндийн өв залгамжлагч 59 настай Донателла Версаче (Donatella Versace) болон түүний охин 27 настай Аллегра нар Нью-Йоркиийн “Загварын үдэшлэг”-ийн хүсэн хүлээсэн, хүндтэй зочид байсан юм. 2007 онд Донателлагийн охин "анорекси" буюу хэт турах өвчний эсрэг эмчилгээ хийлгэж байсан билээ.
Донателла Версаче олныг цочроолоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Харин одоо Аллегра гэр бүлийнхээ бизнесийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Мэдээж ээж охин хоёр Версачегийн хувцасаар гангарсан байна. Гэвч Донателлагийн даашинз нь урдаасаа цэвэрхэн харагдаж байсан ч, хойноосоо төдийлөн таатай харагдахгүй байлаа.

Зураг: Донателла Версаче охин Аллеграгийн хамт.



Донателлаг амжилтгүй гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүмүүсийн тоонд байнга оруулдаг. Шинжээчдийн хэлж байгаагаар тэрээр хамрынхаа хэлбэрийг өөрчлөх хагалгаанд орж байсан гэнэ. Харамсалтай нь энэ хагалгаа амжилтгүй болсон байна. Үүнээс гадна тэрээр төрөлхийн том уруултай хэдий ч, дахин уруулынхаа хэлбэрийг өөрчилсөн аж.

Үүгээр зогсохгүй тэрээр нүүрний арьсаа татуулж, ботокс шахуулж нэлээд өөрчлөлтийг хийсэн байна. Хожим нь тэрээр: "Би барби хүүхэлдэй биш шүү дээ. Би бол ээж хүн. Гадаад гоо сайхан бус дотоод гоо сайхан чухал гэдгийг би ойлголоо" -хэмээн хэлжээ. Донателла үргэлж өндөр өсгийт өмсдөг бөгөөд хамгийн сүүлд хэзээ намхан гутал өмссөнөө санахгүй байгаа гэнэ.

























Донателла Версачегийн Мэс засал хийлгээгүй байх үеийн төрх.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()