Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Jeep Cherokee
Энэ удаа Jeep-ийнхэн хоёр төрлийн шинэ хүлгээ гаргахаар шийдсэн бөгөөд Cherokee болон Renegade багтах юм байна. Cherokee-ийн хувьд 38,890.37 доллараар худалдаалагдах аж. Энэ төлбөрийг төлснөөр 177 морины хүчин чадалтай, бензин хөдөлгүүртэй хүлгийг худалдаж авах боломжтой. Харин автомат хөдөлгүүртэй жийпийг 48,319.19 доллараар худалдан авах юм байна.
2. Jeep Renegade
Уг хүлгийн хувьд Fiat 500L-ийн суурин дээр хийгдсэн бөгөөд Nissan Juke болон Opel Mokka зэргийн өрсөлдөгч болох бололтой. Trailhawk нь 220-мм-ийн цэвэр гадаргуутай бөгөөд туулах чадвар нь 480 мм аж. Үнийн хувьд тодорхойгүй байгаа гэнэ. Trailhawk төрлийн загвар нь анд, аялалд явахад илүү тохиромжтой бөгөөд 3000 доллараар илүү үнэтэй байх гэнэ.
3. Honda Vezel
Уг хүлэг одоогийн байдлаар зөвхөн Японд зарагдаж байгаа ч тун удахгүй Европ даяар худалдаалах аж. Японд "Honda Vezel" аль хэдийн хамгийн их борлуулалттай хүлэг болоод байгаа гэнэ. Honda Jazz-тай ижил суурьтай бөгөөд 132 морины хүчин чадалтай, 1.5 мотортой бензин хөдөлгүүртэй байх аж. Мөн л дэлхий даяар үнийг нь төдийлөн зарлаагүй, нууцалсан байгаа гэнэ.
4. Chevrolet Tracker
GM-ийн Tracker Европ даяар зарагдаж эхэлсэн байна. Tracker нь Mokka-ийн өрсөлдөгч болох магадлалтай юм байна. Энэ хүлгийн үнэ нь өөрийн хүчтэй өрсөлдөгч болох Германы ижил төрлийн хүлгүүдээс илүү хямд байх болов уу. Үүнээс гадна Chevrolet-ийнхан АНУ, Орос болон Хятадад машинаа зарахаар төлөвлөж байгаа гэнэ.
5. Nissan Murano Resonance
Монгол оронд аль хэдийн яваад эхэлчихсэн байгаа билээ. Өнгөрсөн онд Resonance хүлгийн концептийг Япончууд танилцуулж байсан бөгөөд үүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чадсан байна. Murano нь 6 цилиндртэй, 260 морины хүчин чадалтай, 3.5 мотор бүхий бензин хөдөлгүүртэй аж. Өмнөх хүлгүүдээ бодвол 20% түлшний зарцуулалт багатай хэмээн үйлдвэрлэгчид хэлж байгаа гэнэ.
6. Porsche Macan
Porsche-хан хоёрдахь кроссовер болох Macan-ыг гаргасан байна. Яагаад ч юм Audi Q5-ын суурин дээр хийгдсэн гэдгийг дурсахад тэд нэлээд дургүй байдаг. Гэхдээ л үнэ нь аль хэдийн тодорхой болсон бөгөөд 72,000 доллар байх юм байна. "Porsche Macan S" нь 3.0 мотор бүхий, 340 морины хүчин чадалтай V6 хос-турбо хөдөлгүүртэй. Харин "Macan Turbo"-г 105,000 доллараар худалдаалах гэнэ. Энэ нь 3.6 мотор бүхий 400 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй аж.
7. Lexus NX
Lexus-ын шинэ загвар "Lexus NX" гарсан бөгөөд RX-ээс жижиг болсон байна. Худалдаанд зориулан гурван төрлийн хөдөлгүүртэйг үйлдвэрлэх аж. NX300h - hybrid нь 2.5 мотор бүхий 4 цилиндрийн цахилгаан хөдөлгүүртэй, NX200t нь 2.0 мотор бүхий 250 морины хүчин чадалтай байна. Мө энгийн 2.0 хөдөлгүүртэй үйлдвэрлэгдэх юм байна.