Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Барилгыг 2010 онд барьж дууссан аж. Дугуй барилга нийт 23 давхар бөгөөд
123,000 кв.м талбайг эзэлж байгаа гэнэ. Дугуй хэлбэр нь хэзээ ч төгсөшгүй
гэсэн санааг илэрхийлсэн юм байна. Барилгад нэг дор 120,000 хүн байж
болох бөгөөд бүгд сэтгэл хангалуун байж чадна гэнэ.
“MZ & Partners” архитектурын компанийхан энэ барилгыг барьсан аж. Дэлхийн хамгийн анхны бүтэн дугуй хэлбэрт барилга бөгөөд загвараараа 2008 онд хамгийн өвөрмөц барилгаар шалгарч байжээ.
Үүнээс гадна "Aldar Properties" компанийн барилгыг барихад хоёрдогч түүхий эдийг ашигласан бөгөөд гэрлийн хувьд аль болох байгалийн гэрлийг ашиглахаар хийсэн байна.
Мөн бас нэгэн ялгарах онцлог нь хоёр талыг нь хийхэд ганц ч шилийг нугалж хийгээгүй байна. Харин гурвалжилсан мэт шилүүдийг ашигласан нь ийнхүү бөмбөгөр хэлбэртэй болгоход тусалсан аж. Барилгын дотор төмөр тулгуурууд байхгүй учир илүү сийрэг, гэгээлэг орчин бүрдэхэд нөлөөлж байгаа гэнэ.
Хэдийгээр хэлбэр, хэмжээний хувьд том ч, Aldar-ын барилгыг ердөө л 8 сарын дотор барьсан байна. Абу-Дабигийн үзэсгэлэнт барилгын тоо дахин нэгээр нэмэгдлээ.