Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Бидэнд суултуур, халбага гэх мэт төрөл бүрийн зүйлсийн загварыг гаргах даалгаварыг өгдөг байсан. Хийх техник нь адилхан учир би оролдож үзэхээр шийдсэн. Хамгийн гол нь гадаад байдлыг нь өвөрмөц байдлаар хийх хэрэгтэй байсан юм. Тиймээс надад өрсөлдөгч маань манай машиныг хараад шууд зугатаах, айхаар загвар зохиох шаардлага гарсан" - дизайнер Олег Шапкин ярьжээ.
ИНТРАЛЛ-ын ерөнхийлөгч Анатолий Лейрихийн хэлснээр, тэд зориуд энэ даалгаварыг өөр салбарт ажилладаг хүнд өгсөн гэнэ.
"Харин үйлдвэрлэгчид загварын дагуу ижил үнэ өртөгтэйгөөр гайхалтай машиныг бүтээж чадсан. Нэг ижил материалаар гоё ч зүйл хийж болно, муухай ч зүйл хийж болно" -гэжээ.
Машиныг өнгөрсөн оноос хийж эхэлсэн байна. Хэдийгээр дайны хүлгийг "Тагил"-д туршиж үзсэн ч одоогийн байдлаар дайнд ашиглаагүй байгаа гэнэ. Гадаадын зэвсэгт хүчнийхэн аль хэдийн энэ хүлэгт анхаарлаа хандуулаад, сонирхоод эхэлчихсэн аж.
Шинэхэн бүтээлүүдийг 5 сарын 11-ийг хүртэл харж болно.