“Victoria’s Secret”-ийн хамгийн алдартай 10 модель

Дотуур хувцасны брэнд Victoria’s Secret-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Victoria’s Secret дотуур хувцасны брэндийн ачаар олон эмэгтэйчүүд дэлхийн тавцанд танигдаж, алдартай болсон билээ. Ингээд алдарт брэнд болох Victoria’s Secret-ийн үзэсгэлэнт 10 моделуудтай танилцацгаая.
“Victoria’s Secret”-ийн хамгийн алдартай 10 модель


10. Каролина Куркова (30 нас, Чех).
Каролина 15 наснаасаа эхлэн моделийн бизнест хөл тавьсан бөгөөд Versace, Chanel, Dior болон Elie Saab-т ажиллаж байсан байна. Тэрээр Victoria’s Secret-ийн 2006 онд гаргасан 2 мянган алмазан шигтгээ, 10 каратын чулуутай дотуур хувцасыг өмсчээ.

www.caak.mn

9. Кэндис Свейнпол (25 нас, Өмнөд Африк).
Хэдийгээр Кэндис 2007 оноос эхлэн Victoria’s Secret-ийн загварыг танилцуулж байсан ч, 2010 оноос л жинхэнэ Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсон байна.

www.caak.mn

8. Алессандра Амбросио (32 нас, Бразил).
Моделийн бизнест хөл тавьснаар тэрээр хэд хэдэн алдарт сэтгүүлүүдийн нүүрийг чимэглэсэн байна. Victoria’s Secret-д анх 2001 онд орсон бөгөөд 3 жилийн дараа Pink дотуур хувцасны цувралын нүүр царай болжээ. Үүнээс гадна тэрээр "Alessandra Ambrosio by Sais" хэмээх сүлжээг ажиллуулдаг байна.

www.caak.mn

7. Летиция Каста (35 нас, Франц).
Летиция 17 жилийн турш Victoria’s Secret-ийн моделийн үүргийг гүйцэтгэж байгаа гэнэ.

www.caak.mn

6. Адриана Лима (32 нас, Бразил).
Адриана 13 жилийн турш Victoria’s Secret-ийн моделоор ажиллаж байгаа. Forbes сэтгүүлийн мэдээлснээр 2009 онд Адриана дэлхийн хамгийн баян моделиор шалгарч байжээ. 2009 онд тэрээр жилд 8 сая долларын орлого олж байсан байна.

www.caak.mn

5. Хайди Клум (40 нас, Герман).
"Very Sexy Fantasy Bra" брэндийн хамгийн шилдэг нүүр царай болж байсан байна. Үүнээс гадна тэрээр “Heavenly Star”-ын нүүр царай болсон аж.

www.caak.mn

4. Миранда Керр (30 нас, Австрали).
Жүжигчин Орландо Блумын экс эхнэр болох Миранда Керр нь Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсон анхны Австрали модель болсон юм. Forbes сэтгүүлийн мэдээлснээр тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделуудын нэг болжээ.

www.caak.mn

3. Тайра Бэнкс (40 нас, АНУ).
1997 оноос сахиусан тэнгэрүүдийн нэг болсон Тайра Бэнкс тэр даруйдаа үнэт чулуулгаар хийгдсэн "Very Sexy Fantasy Bra"-г танилцуулжээ. Энэ хувцасны үнэ нь 3 сая доллар байсан байна.

www.caak.mn

2. Бехати Принслу (24 нас, Намиб).
Энэ модель хэд хэдэн брэнд, сэтгүүлүүдийн нүүрийг чимэглэж байсан байна. Байгуулсан амжилтуудын нэг нь Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсон явдал юм.

www.caak.mn

1. Жизель Бюндхен (33 нас, Бразил).
"Victoria’s Secret"-тэй хамтран ажилладагаас гадна, дэлхийн хамгийн үнэтэй моделиор олон жил шалгарч байсан юм. Мөн Леонардо Ди Каприотой дотно харилцаатай байсан гэдгээр алдартай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()