LG-ийн ухаалаг гар “Knock Code tm” функцийг хүлээн авна

2014-05-07, 17:29
5,897
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь програм хангамжийн шинэчлэлтэй хамтаар "Knock Сode tm" функцийг хүлээн авна. Хувийн мэдээллийг хамгаалахад зориулсан, LG-ээс гаргаж буй хэрэглэгчдэд зориулсан шинэхэн шийдэл нь  G2, G Pro 2, G2 mini, F ба LIII цувралын ухаалаг гар утас эзэмшигчдэд нээлттэй боллоо.
LG-ийн ухаалаг гар “Knock Code tm” функцийг хүлээн авна


Мобайл технологийн олон улсын их хурал дээр зарласны дагуу Knock Code™ нь энэ онд LG-ийн G Pro 2, G2 mini, F болон LIII цувралын гар утаснууд болоод бусад ухаалаг гар утасны гол функци нь болно. LG Electronics (LG) компани нь одоогийн байдлаар Knock Code™ шинэ функцийг түрүү загварын ухаалаг гар утаснууд дээрх программ хангамжийг шинэчлэх замаар суулгаж байгаа бөгөөд энэхүү шинэчлэл нь 4-р сард эхлэнэ. LG G2 ба G Flex смартфоныг эзэмшигчид нь Knock Code™ функцитэй шинэчлэлийг эхлээд хүлээн авах бөгөөд хугацаа нь улс бүрд адилгүй байна. Энэ функци нь хэрэглэгчдэд өөрсдийн гар утасны түгжээг тусгай комбинацийн тусламжтайгаар тайлах боломжийг нээж өгдөг.

Хэрэглэгчид  өөрсдийн гар утасны түгжээг өдөрт 100-аас илүүтэй тайлдаг гэсэн судалгааг авч үзсэнээр LG компани нь үүнд өөрсдийн бүтээгдэхүүнүүдэд нэмэлт давуу чанаруудыг нэмэх боломжийг олж харсан юм. LG-ийн 2008 онд патентласан KnockOn функци нь Knock CodeTM хэмээх шинэ шийдлийн төгс үндэс болсон.



Энэ функцийн онцлог нь ухаалаг гар утасыг ганц үйлдлээр түгжиж бас тайлах боломжийг нээсэнд орших бөгөөд энэ нь хэрэглэгчийн цагийг хэмнэн, таны гар утасанд бусад хүмүүс нэвтрэхээс найдвартай хамгаалдаг. Knock Code функцийг ашиглан, зөвхөн эзэнд нь мэдэгдэх нууц комбинацийг дэлгэцэн дээр оруулснаар түгжигдсэн ухаалаг утсыг идэвхижүүлэх боломжтой болдог. Кодын зохицол нь хоёроос найм хүртэлх цэгийг шүргэж болно. Үүнээс гадна Knock Code-ийг дэлгэцийн дурын хэсэг оруулах боломжтой учраас нэг гараараа хүртэл хялбархан, төвөггүй оруулах боломжтой. Ийм “нууц үгийг” эвдэх нь бараг боломжгүй. Саяхны судалгаанд оролцогчдын талаас илүүтэй нь G Pro 2 ухаалаг гар утсанд Knock Code™ функцийг суулгагдсан байхыг хүссэн нь гайхах зүйл биш ба судалгааны үр дүн нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн өгөгдлийн аюулгүй байдлын салбар дахь шинэ шийдлүүд эрэлттэй байгааг харуулж байна.

Knock Code™ технологийн давуу талууд илт юм. Энэхүү технологи нь энгийн нууц үг эсвэл график түлхүүрийг оруулах шийдлээс хялбар бөгөөд аюулгүй байдлын хувьд хавьгүй өндөр түвшнийг ханган, ухаалаг гар утасыг идэвхжүүлэх бас түгжээг тайлах үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжийг нээж өгдөг. Дэлгэцэн дээрх шүргэсэн цэгийг мэдэгдүүлэлгүйгээр 80000 гаруй боломжит зохицлыг хийнэ. Knock Code™-ийн кодын комбинацийг дэлгэцийн дурын хэсэгт оруулж, шүргэх цэгүүдийн хоорондох зай нь дурын хэмжээтэй байж болох тул нууц үг “хулгайлах” боломжийг бараг байхгүй.

“Өөрсдийн хэрэглэгчдийн тав тух ба аюулгүй байдлын хосгүй өндөр түвшнийг хангахын тулд LG-ийн инженерүүд Knock Code-ийг боловсруулж, зохион бүтээх үедээ багагүй чармайлт гаргасан хэмээн LG Electronics Mobile Communications компаний ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал, ноён Пак Чонсок хэлсэн. - Knock Code™-ийг хэрэглэгчдийн илүү өргөн хүрээнд нээлттэй байлгах шийдвэр нь өөрсдийн хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг онцгой болгох бидний эрмэлзэлд бүрэн нийцэж буй бөгөөд энэ нь юуны түрүүнд гар утас ашиглалтыг хялбар болгохын төлөө юм”.

Knock Code™ функцитэй төхөөрөмжүүдэд зориулсан шинэ программ хангамжийн талаарх тодорхой мэдээлэл нь тус бүрийн зах зээл дээр ирэх долоо хоногуудын хооронд зарлагдах болно.

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн лидер мөн. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG Electronics Mobile Communications Company компаний тухай
LG электроникс компаний хөдөлгөөнт харилцаа холбооны компани нь харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. LG комдани нь тэргүүн технологи болон шинэлэг загвар дээр үндэслэн, дэлхий нийтийн хэрэглэгчидийн хэрэгцээг хамгийн сайнаар хангасан гар утаснуудыг бүтээдэг.  LG нь нэгдмэл технологийг  хөгжүүлэн, мобайл тооцоонд зориулагдсан бүтээгдэхүүнүүдийг гаргадаг ба ингэхдээ өөрийн дэгжин загвар болон ухаалаг технологиудын ачаар хөдөлгөөнт холбооны салбарын лидерийн байраа хадгалсаар байна. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.