Захыг 1945 онд байгуулсан бөгөөд дэлхийн өмнөд хагаст орших хамгийн
том зах юм. Далайн бүтээгдэхүүний төрөл зүйлээрээ Токиогийн захад л
байраа тавьж өгдөг байна.
Сиднейн Загасны зах нь хүмүүс долоо хоногоор хүнсний зүйлсээ нөөцлөн авдаг ямар нэгэн супермаркетууд болон зүүн азийн үмхий захуудтай огт адилгүй юм. Тэнд ямар ч түлхэлцээн, ээлж дараалал байхгүй, зах нь баялаг нэр төрөлтэй, маш тохилог, дэд бүтэц бүхий томоохон ярмактай адил юм. Мэдээж, эндээс гэр лүүгээ шинэхэн загасыг худалдан авч явж болно. Мөн олон тооны кафенуудын нэгэнд суун, шинэ далайн амьттангуудыг яаралгүй амталж болох юм.
Захын машины зогсоол.
"Sydney Rock Oysters"–ийн том хясаа арван ширхэг нь 15 америк долларын үнэтэй. Бас "Pacific Rock Oysters"-ийн хясаа байдаг. Ер нь Австрали хясаа дэлхийд хамгийн амттайд тооцогддог.
Хүмүүсийн нүдэн дээр далайн бүтээгдэхүүнүүдээр ямар нэгэн амттан хийж өгдөг байна.
Сашими хийдэг загас.
Тэр дор нь лангууны ард худалдан авагчдад загасыг нь хэрчиж өгдөг.
Наймаалжнууд.
Барамунди – далайн цагаан алгана.
Далайн хулд загас.
Ногооноороо, болгоогүй байгаа сам хорхойнууд:
Том жижиг лобстерууд хэлбэрээрээ нилээд ялгаатай. Үнийн хувьд хоёр дахин их.
Скампи – урт нарийхан хавчууртай далайн том сам хорхой:
Худалдан авагчид ихэнхи бүтээгдэхүүнийг газар дээр нь амталж болох кафе.
Туна загсаны сашими. Их үнэтэй, гэхдээ үнэндээ тохирсон амттай.
24 долларын үнэтэй далайн бүтээгдэхүүний цуглуулга.
Цайны газраас гадна дэлгүүрүүд байдаг. Энд соус, дарс, бяслаг бусад зүйлсийг худалддаг.
Дахиад л хясаанууд.
Амьд хавчнууд.
Хясааг “задлах” явц.
Урьд нь хясаануудыг чадах чадахаараа л онгойлогдог байжээ. Харин нэгэн ухаантай хүн тусгай хавчаар зохиож, одоо илүү хялбар авдаг болжээ.
Үнэн хэрэгтэй онцгой гэх юм байхгүй. Тусгай хавчаарт хясааг байрлуулаад хутгаар нээдэг байна.
Дараа нь усаар угаангаа бэхэлгээг огтлоно:
Гүйцээ. Бэлэн болсон хясаанууд худалдан авагчаа хүлээгээд байж байна.