ЭНҮТ-ийн Нярай судлалын тасаг шинэ аппараттай боллоо

2014-05-01, 21:40
3,729
М-Си-Эс Кока-Кола компани болон “ТЛЖ 13” ТББ хамтран зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Спрайт Супер Лигийн Бүх Оддын тоглолтын ялагч баг шагналын сангаасаа тодорхой хувийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулдаг билээ.
ЭНҮТ-ийн Нярай судлалын тасаг шинэ аппараттай боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уг уламжлалын дагуу 2014 оны улирлын шилдгийн шилдэг Н.Гантөмөр дасгалжуулагчтай Баруун бүсийн багийн тамирчид, Спрайт брэнд болон ТЛЖ13 ТББ-ын төлөөлөл Эх Нялхасын Үндэсний Төвийн Нярай судлалын эрчимт эмчилгээний тасагт  цахилгаан салиа соруулагч, утагч аппарат зэргийг 04 сарын 30-ны өдөр хүлээлгэж өглөө. Тус тасаг нь өмнөх хүчин чадлаараа өдөрт 15-20 хүүхдэд эмчилгээ сувилгаа үзүүлдэг байсан бол одоо 3 дахин олон хүүхдийг хамруулах боломжтой болсон байна.

Эергээр амьдарцгаая уриан дор нийгмийн сайн сайхан үйлсэд хувь нэмрээ үргэлж оруулж байдаг М-Си-Эс Кока-Кола компани болон Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө үргэлж энхийн манаанд зогсож байдаг ЭНҮТ-ийн хамт олны ариун үйлсэд нь өндөр амжилт хүсэе.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.