“HP” Монголд "Showroom"-ээ нээлээ

2014-05-01, 02:26
11,475
Та бүхнийг дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч HP буюу “Hewlett Packard” компаний Монгол улс дахь Анхны, Албан ёсны салбарын нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэнд талархан угтаж байна. Дэлхийн шилдэг брэнд HP нь Монголын мэдээллийн технологи нийлүүлэгч ууган компаний нэг болох “Сайн Интернэшнл” компанитай хамтран ажиллахаар болж албан ёсны дистрибютер байгуулагаар сонгосон байна.
“HP” Монголд "Showroom"-ээ нээлээ


Монгол улсад албан ёсоор салбар нээн хамтран ажиллах түншээр сонгогдсон “Сайн интернэшнл” компани нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, Мэдээллийн технологийн салбарт тасралтгүй 18 жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн 100% үндэсний хөрөнгө оруулалттай ууган компани билээ.

“Сайн интернэшнл” компани нь энэхүү дэлхийн хэмжээний компанын стандарт шаардлагад нийцүүлэн худалдаа, ханган нийлүүлэлт, Инженер Техникийн ажилтнуудаа сурган бэлтгэж, брэндийн бараа бүтээгдэхүүнийг суртчилан түгээх Албан ёсны дэлгүүр, засвар үйлчилгээний төвийг хамтран байгуулаад“Make it Matter” буюу“ Хийсэн шиг хийе” уриатай үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.



HP-Hewlett Packard компани нь тэртээх 1939 онд АНУ-н Калифорн мужын Пало Алто хотод, дэлхийн мэдээллийн технологийн цөм уурхай болсон “Silicon valley” буюу “Цахиурын хөндий”-н шавыг тавигч хэмээх албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм.

Энэ компани нь анх 1937 онд Стэнфордын их Сургуулийг төгсөгч цахилгаан инженер хоёр залуусын нөхөрлөлөөр эхэлж профессор Терманы зөвлөгөөгөөр компаниа байгуулж 1939 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа 558 ам.долларын хөрөнгөтэйгөөр эхэлж байжээ. Тэр үед сарын 45ам.доллараар Цахиурын хөндийд байшин хөлслөн амьдарч гражаа үйлдвэр туршилтын байр болгон анх эхэлж байсан.



Компаниа нэрлэж бүртгүүлэхдээ Bill Hewlett, Dave Packard хоёр найз өөрсдийн нэрээр нэрлэхээр тохирч Харин Hewlett Packard гэхүү Packard Hewlettгэхүү гэдгээ зоос шидэж сонгож байжээ.

Тэдний энэхүү ажлын байр нь Калифорн мужын түүх соёлын дурсгалын өвд 1987 бүртгэгдэж, 1989 онд Цахиурын хөндий энд үүссэн гэсэн дурсгалын самбар босгожээ.

Тэдний гражаас төрсөн анхы бүтээгдэхүүн нь НР Model 200A хэмээх дууны төхөөрөмжийг шалгах дууны хэлбэлзэл хэмжигч байсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүний гол ололт нь хэлхээндээ улайсах лампыг халалт буюу температурын өөрчлөлтөөс хамаарч хувьсах эсэргүүцэл болгон ашигласан нь гаралтын синусойд сигналын сөрөг гажилтыг тогтворжуулсан явдал юм. Энэхүү бүтээгдэхүүнээ 1972 он хүртэл хөгжүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн загвар нь 200АВ байв. 



Дээрх нээлтийн тусламжтайгаар бусад өрсөлдөгчид чанар муутай бүтээгдэхүүнээ 200 гаруй доллараар худалдаалж байхад НР 54,4 доллараар худалдаалах боломжтой болсон юм. Ерөнхийдөө НР-гийн хэмжилтийн тоног төхөөрөмжүүд хэмжилтийн цар хүрээ өргөнтэйгөөс гадна илүү нарийвчлалтай заадаг байсан нь зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэх гол давуу талуудын нэг болж өгсөн юм. НР-гийн анхны худалдан авагчдын нэг нь Уолт Дисней байсан бөгөөд  НР Model 200A-аас 8 ширхэгийг захиалан алдарт Fantasia киногоо театруудад гаргахдаа ашиглаж байжээ.

Энэ үеэс эхлэн HP компаны бүтээгдэхүүнүүд нь ямагт бусад өрсөлдөгч нараас илүү чанартай давхар боломжтой, илүү өргөн зурваст хэмжилтийг илүү нарийвчлалтай хийдгээрээ хол давуу ялгарч байлаа.



Энэ компаний бараа бүтээгдэхүүнүүд нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд үе үедээ жинтэй хувь нэмэр оруулсан энэ мэт олон түүхийг ярьж болно. 1960-д онд хагас дамжуулагч үйлдвэрлэж 1970-д оноос компьютер, 1980-д онд лазер болон өнгөт принтер амжилттай үйлдвэрлэж зах зээлийн 84%-г дангаараа нийлүүлж байсан нь  үнэмлэхүй өндөр амжилт юм.



Одоо үеийнхэн HP LaserJet 4, 4L, 5L,  6L, LaserJet 1000/1100/1200/1300 гээд үе үеийнхээ тод тамга болсон, огт  эвдэрдэггүй хэрэглэсээр үеээ элээсэн, жинхэнэ ажлын машин мэт ашиглагддаг байсан хэвлэгч төхөөрөмжүүдийг нь мэднээ.

2002 онд компьютер үйлдвэрлэгч Compaq компани, 2008 онд мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч EDS компани, 2010 онд сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 3Com компанийг өөртөө нэгтгэн Мэдээллийн технологийн салбарын томоохон тоглогч болсон.



Одоо дэлхийн 170 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 317000  ажиллагсадтай, жилдээ 120 тэрбум ам.долларын борлуулалттай дэлхийн бизнесийн шилдгүүдийн жагсаалт fortune 500-д 2013 онд 15-рт жагссан, мэдээллийн технологийн салбарт цогц үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани юм.



Дэлхийд хэмжээгээр сар бүр 1 сая хэвлэгч принтер, 2012 онд хамгийн олон компьютер үйлдвэрлэгч, сүүлийн 12 жилийн дараалан хамгийн олон сервер компьютер нийлүүлэгч, дэлхий нийтээр 3 сервер тутмын 1  нь HP, блэд серверийн хамгийн том буюу 48%-г дангаараа нийлүүлдэг гээд олон баримт дурьдаж болно.



Энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохоор Hewlett Packard компанын Ази тивийг хариуцсан Сингапур улс дахь салбар компаний менежер ноён Norman N.G, Азийн хөгжиж буй орнуудын сервис үйлчилгээ хариуцсан менежер Ali.Кнар хүрэлцэн иржээ.



Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед Монголын хэрэглэгчид дэлхийн чанартай бренд бүтээгдэхүүн хэрэглэх боломж нээгдээд зогсохгүй манай туршлагатай ууган компанитай хамтран ажиллах болсон нь маш сайхан үйл явдал юм.


Видео.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()