Та үүнийг мэдэх үү? №9

2014-04-30, 02:18
28,086
Хорвоогийн сонин хачныг багтаасан "Та үүнийг мэдэх үү?" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаараар, Мексикт шоронгоос оргох гэсэн оролдлогыг гэмт хэрэг гэж тооцдоггүй. Хүний хөлөнд 200 орчим мөөгөнцөр байдаг. Генийн өөрчлөлтөөс болоод үргэлж дөрвөн хөллөж явдаг хүмүүс байдаг гэх мэт... сонирхолтой баримтуудыг хүлээн аваарай.
Та үүнийг мэдэх үү? №9


1. Бага зэргийн хүчдэл тархинд нөлөөлөхөд тухайн хүний сэтгэн бодох чадвар буюу тоо бодох чадвар нь нэмэгддэг байна. Үүний ачаар тоо бодохдоо муу дэлхийн хүн амын 20 гаруй хувьд туслах боломжтой гэнэ.

www.caak.mn

2. Хүний хөлөнд 200 орчим мөөгөнцөр байдаг аж.

www.caak.mn

3. Нэгэн гэлэнмаад шат хэрэг болсон ч, тусламж гуйх хүн байхгүй байсан байна. Ингээд тэрээр Ариун Иосифд мөргөж, тусламж хүсэж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа нэгэн залуу ирж хэдхэн сарын дотор эргүүлэг хэлбэртэй шатыг барьж өгсөн байна. Шат баригдаж дуусмагц залуу ямар ч хөлс, мөнгө авалгүй ор сураггүй алга болсон аж. Хамгийн хачирхалтай нь шатыг хийхэд ямар ч хадаас болон бусад холбох, тогтоох хэрэгслүүдийг ашиглаагүй бөгөөд 360 градусын эргүүлэгтэй байгаа юм байна.

www.caak.mn

4. Үнсэлцэхэд бид минутанд 2 ккал шатаадаг бол, хувцсаа тайлахад 8 ккал шатаадаг байна.

www.caak.mn

5. Гэрлийн чийдэн хүний ам руу маш амархан ордог. Учир нь анхнаасаа амны булчин чангараагүй байсанд оршино. Харин эргэж гаргахад маш хэцүү байдаг. Ам нээлттэй байх үед булчин нь чангарсан байдаг учир ийнхүү хэцүү байдаг байна.

www.caak.mn

6. Туркт "Юнера Тана" хэмээх генийн өөрчлөлтийн өвчтэй 5 гишүүнтэй гэр бүл амьдардаг гэнэ. Ийнхүү өөрчлөлтөөсөө болоод тэд дөрвөн хөллөж явдаг бөгөөд ердөө л, 100 үг ашиглан хоорондоо ярилцдаг байна. Үүнээс гадна, тэд хэтэрхий урт гартай ажээ.

www.caak.mn

7. Эрт дээр үед сүйт залуу нь сүйт бүсгүйгээ хулгайлан явсны дараа гэр бүлийнхнээс нь нуугдаж, хээр амьдрах хэрэгтэй болдог байжээ. Үүнээс бал сарын аялал хийх уламжлал тогтжээ.

www.caak.mn

8. Дэлхийн 2-р дайны үед Билл Тутт нь Германы бичгийн машины нууцыг үзэг, цаасны тусламжтайгаар л олсон байна. Тутт өмнө нь энэ машиныг огтхон ч харж байгаагүй бөгөөд Германчуудын алдаан дээр дөрөөлөн ийнхүү нууцыг нь тайлжээ. Энэ нь 20-р зууны хамгийн шилдэг ололтуудын нэг байсан юм.

www.caak.mn

9. 1992 онд хэсэг бүлэг Австраличууд үндэсний жек-поттод заавал хожих болно хэмээн амлажээ. Тэд тасалбар худалдан авахын тулд 5 сая долларыг зарцуулсан бөгөөд нийт 27 сая долларыг хожсон байна.

www.caak.mn

10. Ацтек үндэстэнгүүд өдөрт хоёр удаа биеэ угаадаг байсан аж. Шүдээ угаах цэвэрлэхийн тулд, мөн арьсаа зөөлөн анхилам үнэртэй болгохын тулд цэцэг ашигладаг байсан байна. Харин Испаничууд биендээ ус хүргэдэггүй байсан бөгөөд усыг илүү бохир хэмээн үздэг байжээ. Тэд амаа шээсээрээ зайлдаг байсан гэнэ.

www.caak.mn

11. Америкийн хөл бөмбөгийн "Green Bay Packers" клубын шүтэн бишригч залуу тоглолтын тасалбар худалдан авахын тулд байнга цусаа өгдөг байжээ. Ийнхүү хэсэг хугацааны дараа тэрээр өөрийгөө нэгэн ховор өвчтэй болохыг мэдсэн бөгөөд энэ өвчнийг эмчлэхийн тулд, байнга цусаа юүлэх шаардлагатай байжээ. Өөрөө ч мэдэхгүй өөрийнхөө амийг залуу аварсаар л байжээ.

www.caak.mn

12. Хэдийгээр ЗСБНХУ аль хэдийн байхаа больсон ч, Олимпийн медалын тоогоор дэлхийд 2-т бичигдсээр байгаа гэнэ.

www.caak.mn

13. GPS төхөөрөмжүүд 1931 км\цаг хүртэл хурдлах тохиолдолд идэвхигүй болдог байна. Энэ нь баллистик пуужингаар нисэх үед хаана байгаа газрыг нь тодорхойлохгүй байхад зориулагджээ.

www.caak.mn

14. Дэлхийн валютын зөвхөн 8 хувь нь л бодитоор ашиглагддаг байна.

www.caak.mn

15. 2006 онд "Coca-Cola"-гийн нэгэн ажилтан өөрийн компанийн нууц жорыг хулгайлан Пепсид худалдахыг эрмэлзсэн боловч Пепсигийнхэн үүнийг эсэргүүцэн цагдаагийн байгууллага руу залгаж, компанийн удирдлагуудад мэдээлсэн аж.

www.caak.mn

16. Дэлхийн 1-р дайны үед Румыний засгийн газраас өөрийн бүх үнэт зүйлсийг ОХУ-руу илгээсэн байна. Тэд эд хөрөнгөө Оросод илүү найдвартай хадгалагдан үлдэнэ хэмээн боджээ. Харин 1918 онд ОХУ-ынхан Румынаас бүх дипломат харилцаагаа тасалсан бөгөөд эд хөрөнгийг нь ч, өгөхөөс татгалзсан байна. Ийнхүү одоог хүртэл ОХУ-д 1,5 тэрбум долларын үнэтэй Румыний хөрөнгө байсаар л байгаа гэнэ.

www.caak.mn

17. Манай дэлхий үнэхээр том бөгөөд төв рүү нь чөлөөт уналт хийхэд 42 минут шаардлагатай юм байна.

www.caak.mn

18. 1967 онд Австралийн ерөнхий сайд Харольд Холт сураггүй алга болжээ. Нэгэн тохой руу найзуудтайгаа сэлэх гэж яваад ийнхүү алга болсон байна. Харольд живэх боломжгүй. Учир нь тэрээр сайн сэлэгч байсан бөгөөд аварга загасанд ч, идүүлэх боломжгүй байсан аж. Хачирхалтай алга болсон ерөнхий сайдын цогцосыг олоогүй байна.

www.caak.mn

19. Цаазаар авах ял сонссон Жоржия мужийн нэгэн хоригдол ял гүйцэлдүүлэхийн хэдхэн цагийн өмнө амиа хорлох оролдлогыг хийжээ. Харин азаар хорих ангийн хянагч нар түүнийг зогсоож чадсан бөгөөд ялыг долоо хоногийн дараа гүйцэлдүүлэхээр болжээ.

www.caak.mn

20. Японы нэгэн биржийн ажилтан анх 13,600$-оор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд одоо 156 сая доллартай болсон байна. Тэрээр 8 жилийн турш хамгийн хямд бэлэн гоймон хүнсэндээ хэрэглэж байгаа гэнэ.

www.caak.mn

21. 1730 онд Францын далайн дээрэмчин Оливье Левассёрть цаазын ял оноожээ. Цаазаар авахуулахынхаа өмнө нь тэрээр “Чаддаг юм бол миний эрдэнэсийг олоорой” гэж хэлээд нэгэн захиа шидсэн байна. Эрдэнэсийг одоо хүртэл олоогүй байгаа гэнэ. Учир нь захиан дээр тайлж уншихын аргагүй тэмдэгтүүд байжээ.

www.caak.mn

22. Зааны тугал шууд хошуугаа ашиглан ус ууж чаддаггүй байна. Тиймээс анхандаа тэд ийнхүү цангаагаа тайлдаг аж.

www.caak.mn

23. Нью-Йоркийн "Флэтайрон" барилга баригдаж дуусмагцаа алдартай болжээ. Учир нь байшин салхины аясаар хөдөлдөг бөгөөд хүчтэй салхилах үед хажуугаар нь өнгөрсөн бүсгүйчүүдийн хормойг сөхөж байсан байна. Үүнээс болоод байрны гадаа залуучууд ихээр цуглах болж, цагдаа нарын тусламжтайгаар тэднийг хөөх болжээ.

www.caak.mn

24. Мексикт шоронгоос оргох гэсэн оролдлогыг гэмт хэрэг гэж тооцдоггүй байна. Учир нь хүн бүр өөрийн гэсэн эрх чөлөөтэй байх ёстой. Эрх чөлөө рүү тэмүүлсэн хүсэл буруу биш гэж үздэг аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()