Тэрээр хэлэхдээ: "Шумахер ухаан орж, бие нь сайжирч байгаа. Тэрээр хааяа
ухаан алдаж, хааяа унтаж, сэрж байгаа. Би түүний талаар илүү их
мэдээллийг өгч чадахгүй нь. Шумахер ухаан орсныхоо дараа өөрөө ярилцлага
өгөрх биз” -хэмээн хэлжээ. Михаэль 2013 оны 12 сарын 29-өөс хойш
ухаангүй байдалтай байсан бөгөөд ийнхүү 95 хоног өнгөрсөн байна.
"Харин бусад мэдээллийн хэрэгслүүдээр Кимын ярианд итгэхгүй байхыг хүссэн бөгөөд зөвхөн Шумахерыг эмчлэгч эмчийн үгийг л сонсоорой" -хэмээн уриалж байгаа гэнэ.
Түүний эмчлэгч эмчийн хэлж байгаагаар, “Шумахерийн биеийн байдал сайжирч байгаа. Энэ мэдээллийг сэтгэл судлаач эмч Стефан Чабард баталсан бөгөөд эмч нар хиймлээр мэдээ алдуулах тарианы тунг багасгаж байгаа" -гэнэ.
Сануулахад, Германы алдарт уралдааны тамирчин Михаэль Шумахер өнгөрсөн
оны 12 сарын 29-нд уулын цанаар гулгаж байгаад, тархины хүнд гэмтэл
авсан билээ. Үүнээс хойш тэрээр хоёр удаа хүнд хагалгаанд орсон бөгөөд
одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт байгаа. Харин нэг сарын сүүлээс
эхлэн түүнийг хиймэл амьсгалын төхөөрөмжөөс салгасан байна.
Эцэст нь хэлэхэд, Шумахер битгий бууж өгөөрэй.
Видео.