Модель бүсгүй реалити-шоунд оролцохын тулд хүүхдээ авахуулахыг хүсчээ

2014-04-25, 22:09
11,622
Алдартай болохыг мөрөөдөгч британи бүсгүй үр хөндөлт хийлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Эскорт-үйлчилгээ үзүүлдэг модель бүсгүйн үгээр бол түүний алдар нэр хараахан төрөөгүй хүүхдийн амьдралаас илүү үнэтэй байгаа гэнэ.
Модель бүсгүй реалити-шоунд оролцохын тулд хүүхдээ авахуулахыг хүсчээ

Өнгөрсөн жил энэ бүсгүй татвар төлөгчдийн мөнгөөр хөхөө томруулж британы хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байжээ.

www.caak.mn

Хөхний хэмжээгээ томруулмагц хоёр хүүхдийн эх бүсгүй загварын тайзыг эзэмдэхээр “дайран орсон ч” дараа нь түүний үгээр бол эскорт-үйлчилгээ үзүүлдэг моделийн ажлыг сонгосон байна.

www.caak.mn

“Эскорт гэдгийг яг тодорхой хэлэх юм бол, тэрээр далд биеэ үнэлэх ажлыг хийж эхэлсэн.”- гэж Mirror сонины сурвалжлагч тэмдэглэсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

Саяханаас Каннингемийн зурагнууд британы хэвлэлүүдийн хуудаснаа дахин гарах боллоо. Энэ удаа “модель” биеийнхээ аль нэг хэсгийг томруулаагүй байна. Харин хөл бөмбөгчний найз эсвэл мэс заслын эмчийн үйлчлүүлэгчээс олсон хараахан төрөөгүй хүүхдийн амьдралаас түүний карьер илүү үнэ цэнэтэй талаар мэдэгдэл хийжээ.

www.caak.mn

www.caak.mn

“Би тун удахгүй алдаршина, бас нэг хүүхдээс болж төлөвлөгөөгөө нураамааргүй байна. Тиймээ, дараа жил надад хүүхэд байхгүй ч, би том байшин худалдаж авах төлөвлөгөөтэй, тод ягаан өнгөтэй Range Rover–н жолооны ард суусан алдартай модель болсон байна” -гэж үр хөндөлт хийлгэхээр бүртгүүлсэн Жози тамхины үнсээ сэгсрэн, гэдэс рүүгээ чичлэн ярьсан байна.

Үр хөндүүлэхээ хүлээнгээ алдар нэрэнд донтсон эмэгтэй цаг хугацааг зүгээр өнгөрөөсөнгүй, жирэмсэн эмэгтэйчүүдэд зарим үйлчилгээнүүд үнэгүй хийгддэгийг ашиглан шүдээ эмчлүүлсэн байна.

"Үр хөндүүлсний дараа би гайхалтай инээмсэглэн дэлгэцнээ гарч ирэх болно. Хагалгааны дараа, телевизийн 5-р сувгын удирдлагуудаас намайг реалити-шоунд оролцуулахыг гуйхаар төлөвлөж байгаа. Тиймээ, хүмүүс надад дургүйцэн, намайг элдэвээр хэлэх байх, гэхдээ надад хамаагүй, тэд үргэлж тэгж л байдаг. Гэхдээ намайг шүүмжлэхээсээ өмнө намайг хоёр хүүхдийнхээ төлөө хичээж байгаа гэдгийг санах хэрэгтэй” -гэж коктейль шимэнгээ ярьжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()