Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Аварга загас пик-ап жийпэнд бараг л багтахгүй байсан бөгөөд замд нь нэгэн машин таарч ийнхүү гэрэл зургийг нь дарсан байна. Үүнээс хойш ах дүүсийн аварга загас болон гэрэл зураг цахим ертөнцөөр тархсан аж.
Мэдээлэл болон гэрэл зургийг олж авсан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн зургийг Facebook хуудаснаа нийтэлсэн байна. Харин хэсэг хугацааны дараа загасчидын нэгийг олсон бөгөөд тэд Дэлхийн хамгийн том эргийн загас барьсан загасчид болох боломжтой байгаа аж.

Үеэл ах дүүс болох Эрни болон Жо Полк нар Мексикийн Наваррын эргийн ойролцоогоос аварга загас агнажээ. Аварга загастай тэмцэх үйл ажиллагаа бараг цагийн турш үргэлжилсэн бөгөөд аварга загас 365 кг жинтэй, 3.4 метрийн урттай байжээ.
"Энэ бол миний хийж байсан хамгийн гайхалтай загасчлал байсан" -хэмээн Эрни хэлжээ. Өнөөдрийн хувьд далайн эргээс баригдсан хамгийн том загас нь Мако аварга загас байсан бөгөөд жин 305 кг жинтэй байжээ. Харин ах дүү нарын барьсан загасны жин 365 кг юм.
Ах дүүс энэ мэдээллийг нууцлахыг хүссэн гол шалтгаан нь, сүүлийн үед аварга загасыг хамгаалах аян өрнөж байгаатай холбоотой юм. Цахим хуудсанд нийтэлсэн гэрэл зургийг дэлхийн өнцөг булан бүрийн 30000 гаруй иргэд шейрлэж, маш олон хүний шүүмжлэлийг хүлээгээд байгаа гэнэ.
Эрин болон Жо нар аварга загасыг эргүүлэн ус руу тавиагүй учир нь, загас бараг сэлж чадахгүй болсон байжээ.
Видео.