Англи хэлний ЭЕШ-нд хэрхэн өндөр оноо авах вэ?

2014-04-21, 19:02
19,834
Англи хэлний ЭЕШ-нд хэрхэн өндөр оноо авах вэ?


1. СЭЗДС-ийн Лицейн 11-р ангийн сурагч
Батбаярын Биндэръяа
Би анх Жэт Англи хэлний сургууль ЭЕШ-нд бэлдэж байгаа тухай Facebook-ээс мэдээлэл аваад сургалтыг нь сонирхоод ирсэн. Үүдээр нь орж ирэхэд л их гоё орчин намайг угтаж, ЭЕШ-ын сорил тестээ үнэ төлбөргүйгээр авдаг, багш нар нь суралцагсдадаа их анхаардаг зэрэг дээр үндэслэн суралцах шийдвэрээ гаргасан.


СЭЗДС-ийн Лицей Англи хэлний ЭЕШ-ын жишиг тестийг байнга авдаг, Сургалтанд хамрагдахаас өмнө би жишиг шалгалтанд  /Манай анги 30 хүүхэдтэй/ 20-25т жагсдаг байсан бол одоо Жэтийн ЭЕШ-нд бэлдэх ангид сууж эхэлснээс хойш эхний 10т жагсдаг болсон нь миний хувьд нүдэнд харагдахуйц үр дүн юм болов уу. Миний суралцах гэж буй мэргэжил бол Маркетингийн удирдлага, шаардаж буй шалгалтууд гэвэл Математик, Англи хэл.

Жэтийн Англи хэлний ЭЕШ-нд бэлдэх ангийг төгссөний дараа ЭЕШ-аас хүлээж байгаа миний оноо 720-оос дээш оноо. Энэ оноог авч чадна гэдэгтээ би бат итгэлтэй байгаа.


Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч
Болд-Эрдэнийн Анхтуяа
Би Англи хэлийг 2-р ангиасаа хойш сурч байгаа, залуу хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой гэж би боддог, Англи хэлтэй хүнд боломж илүү юм шиг надад харагддаг.


Миний мөрөөдөл бол Bloomberg телевизэд СЭТГҮҮЛЧ-ээр ажиллах, тэр ч утгаараа би Эдийн засаг, сэтгүүл зүйн мэдлэгтэй байхаас гадна Англи хэлийг эх хэл шигээ мэддэг байх ёстой.

Анх би Жэтийн Англи хэлний ЭЕШ-ын сургалтын талаар дээд ангийнхаа Жэтэд сурч байсан хүүхдүүдээс сонссон. Би ЭЕШ-ын сургалт их үр дүнтэй байгаа гэж бодож байна. Учир нь:
Сургалт үр дүнтэй байгааг би
1.    Багш нар хүүхэд бүртэй тулж ажилладаг
2.    Сургалтын орчин – Хичээл нь проектороор ордог /Багш сурагчидтайгаа харьцах цагийг нэмэгдүүлдэг юм шиг санагдсан/
3.    Зөвхөн ЭЕШ руу чиглэсэн учир үр дүн сайн
Би сургалтандаа сууж төгссөний дараа 700-аас дээш оноог баттай авч  чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Жэтийн ЭЕШ-ын багш нартаа баярлалаа


Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч
Бадрахын Норовсүрэн

Би хуульч болно...
Энэ мэргэжлээр сурахын тулд Нийгэм, Математик, Англи хэлний шалгалтуудын оноотой байх ёстой. Англи хэлний ЭЕШ өгөхөд нэг л хангалтгүй юм шиг санагдаад эгчдээ хандсан, эгч маань Жэтийг санал болгож одоо би суралцаж байна.


Сургалтанд хамрагдсанаар надад маш их ахиц гарсан. Ойлгомжгүй, эмх цэгцгүй байсан англи хэлний дүрмүүдээ ойлгож, тестэн дээр дүрмийн хэрэглээгээ таниж чаддаг болсон ба 7 хоног бүр ЭЕШ өгч буй мэт тестүүд ажиллаж өөрийгөө хэрхэн ахиж байгааг харах их урамтай байдаг. Мөн хичээлүүд нь хөгжилтэй хэлбэрээр заагддаг болохоор их сонирхолтой байдаг. 

Би сургалтандаа сууж төгссөний дараа 700 гаруй оноог авч  чадна бодож байгаа.

Хүссэн мэргэжил, сургуулиа сонгож байгаа бол ЭЕШ-ын өндөр оноо хэрэгтэй.

Миний зөвөлгөө: Жэтэд ирж сураарай.


ЗӨВӨЛГӨӨ:

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгч их дээд сургууль, коллеж-д элсэн суралцах хариуцлагатай энэ үед  эцэг эх, ангийн багш, мэргэжлийн багш нар бүх талаар тусалж, дэмжиж байгаа буйзаа. 

Бид iBTTOEFL, IELTS, SAT, Cambridge ESOL-шалгалтанд бэлтгэх курс, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх курс хичээллүүлж байсан туршлагандаа үндэслэн англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгөх гэж бэлтгэж буй суралцагчидаа зориулан энэхүү зөвөлгөөг бэлтгэн хүргэж байна.

Төлөвлөгөөтэй бэлтгэх
Яг одоо таны англи хэлний түвшин ЭЕШ өгөхөд бэлэн бус гэж үзэж байгаа бол өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалаар өөрийгөө шалгаж өөрийн түвшингээ тогтоон цаашид 800 оноо хүртэл нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө хэмжээнд төлөвлөх шаардлагатай. Төлөвлөхдөө шалгалт хүртэлх цагаа өдөр тутам, долоо хоног, сараар тооцож  төлөвлөнө.  Хамгийн гол нь зөв төлөвлөж заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дадлага хийх, зөв хэмжих
Долоо хоногт нэг удаа өмнөх оны тест, элсэлтийн шалгалтын жишиг тестийг яг цагт хийж өөрийгөө хир их ахиж байгаа эсэхийг мэдэж болно. Тестэндээ дүн шинжилгээ хийж шалгалтын ямар даалгавар дээр илүү их алдаа гаргаж байгааг илэрүүлэн тэр тал дээрээ түлхүү анхаарч ажиллаарай. Шаардлагатай бол шалгалтанд бэлтгэх хөтөлбөртөө өөрчлөлт оруул.

Сурах арга барилаа зөв тогтоох
Элсэлтийн шалгалт нь англи хэлний хичээлийн стандартын агуулга, танин  мэдэхүйн түвшинд тохирсон сурагчийн мэдлэг, ерөнхий сурах чадварыг  англи хэлний дүрэм, үгсийн сан, уншиж ойлгох чадварыг шалгадаг.  Гадаад хэлний шалгалт учраас монгол хэл дээрхи элсэлтийн шалгалтнаас илүү их хүндрэлтэй байдаг ч ЕБС –ийн англи хэлний стандарт  агуулга бүрэн эзэмшсэн , англи хэлний хичээлдээ мэрийлттэй  сурагч зөв бэлтгэвэл өндөр оноо авах бүрэн боломжтой. 

Зарим англи хэлний багш нар өмнөх оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүх тестийн даалгаваруудыг шууд цээжилүүлж шалгалтанд бэлтгэдэг нь ажиглагддаг.  Харин түүний оронд элсэлтийн шалгалтаар ямар дүрэм, ямар чадварыг нь шалгаж байгаад анализ хийн тэр чиглэлээрээ бүтээлчээр ажиллаж,  сурагчидаа зөв чиглүүлж бэлтгүүлэх нь зүйтэй юм. Маш богинохон хугацаанд маш их мэдлэг авч шалгалтанд өндөр оноо авна гэж найдвар тавих хэрэггүй.  Гадаад хэлний мэдлэг эзэмшихэд цаг хугацаа, судалсан байдал зэрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хамтран суралцах
Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцвал илүү сайн тогтоогддог. Иймд бие даан шалгалтандаа бэлтгэхээс гадна анги хамт олон найз нөхөд, англи хэлний багш нартайгаа хамтран  элсэлтийн шалгалтын талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн, сурсан мэдсэн зүйлийнхээ талаар илтгэл тавих,  шинэ сурсан үг хэллэгээ найздаа зааж өгвөл илүү их үр дүнтэй байдаг юм.

Эцэст нь, элсэлтийн ерөнхий шалгалтанд ерөнхий боловсролын англи хэлний хичээлийн стандарт, агуулгыг бүрэн эзэмшсэн, англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй, элсэлтийн шалгалт өгөх стратеги , арга барилыг мэддэг, сайн бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй сурагчид өндөр оноо авах нь ямар ч эргэлзээгүй юм. 

JET SCHOOL OF ENGLISH та бүхэнд зориулж ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-ын бэлтгэл ангиа нээж байна. Бид ЭЕШ шинэчлэгдсэн цагаас эхлэн энэхүү сургалтаа явуулж эхэлсэн туршлагатай юм. Энэхүү курс нь англи хэлний ЭЕШ-нд бэлтгэж байгаа төгсөх ангийн сурагчдын англи хэлний ерөнхий мэдлэгийг системтэйгээр дээшлүүлэх, шалгалтанд өндөр оноо авахуулах зорилготой.



Сургалтыг 2013 оны англи хэлний ЭЕШ-ын загвар шалгалт болон 2006-2012 оны элсэлтийн шалгалтын материал дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр явуулах бөгөөд Jet School of English-ийн сургалтын технологи, арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан явуулна.

Сургалт:
Англи хэлний дүрэм
Унших чадвар
Үгсийн сан
Шалгалт өгөх тактик гэсэн нийт 4 хэсгээс бүрдэнэ.

Англи хэлний ЭЕШ-нд бэлдэх анги нь дунд, ахисан дунд түвшинтэй. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээгээр дунд, ахисан дунд түвшинд хуваагдана.

Та элсэн суралцахыг хүсвэл 2014.04.25-аас өмнө 327610, 337610, 99097610 утсуудаар бүртгүүлж болно.

Жич: ЭЕШ-ын СОРИЛ тест ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Таныг хүссэн мэргэжил, зорьсон ирээдүйдээ хүрэхэд тань бид туслана.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.