22 грамм жинтэй камер

Энэ камерыг “Looxcie-3” гэдэг бөгөөд авсаархан, маш хэрэгтэй бүтээл юм. Гэхдээ чиний толгойг эргүүлэхээр тийм ч жижиг хэмжээтэй биш, 5:5 см-ийн талбайтай 1.5 см зузаан бөгөөд ердөө 22 гр жинтэй. Зүүн талдаа USB болон Memory card оролттой (өөрөө 64GB багтаамжтай). Харин баруун талдаа цэнэглэгчийн оролт болон, Wi-Fi, зураг дарах, видео хийх товчлууртай.
22 грамм жинтэй камер

Та facebook болон ухаалаг утасны найзуудтайгаа HD видео, зурагаа шууд холбогдон солилцох боломжтой. “Looxcie-3”-тай явж байхад, та хаана ч юу ч хийж байсан таны өдөр тутмын амьдралыг ямар ч төвөггүйгээр бичиж авах болно.

"Looxcie 3"-ын өмнөх загвар looxcie-2 нь зөвхөн том Bluetooth чихэвчийг зүүж ашигладаг, секундэд 15 кадр дарах чадвартай байсан бол, одоогийн энэ загвар нь удаан хугацаанд чихэвч зүүх шаардлагагүй бөгөөд ухаалаг утастай wi-fi, Bluetooth-ээр холбогдон ажиллах бөгөөд секундэд 30 кадр дарах боломжтой.

www.caak.mn

Бичлэг болон зургийн чанар 720р. Бас нэг чадвар нь ямар нэгэн сонирхолтой зүйл болоход ганц л товчлуур дараад сүүлийн 30 секундыг бичиж авах боломжтой. Нэг удаагийн цэнэглэлтээр 90 минутын бичлэг хийдэг.

Хэрвээ чи зураг дарах, бичлэг хийхээсээ өмнө орчныхоо харагдах байдлыг мэдмээр байвал, wi-fi болон Bluetooth-ээр Android эсвэл IOS системтэй утаснуудтай холбогдоод камераар нь хянаж болно. Видео хийхэд бит секундэд 15Mbps хурдтай MP4 форматаар бичигдэнэ.

Үнийн хувьд, $99.99-оос эхлэх ба үүнд 3 хөлтэй суурь болон USB холболтын үнэ багтсан. Харин 2 резинэн гэр, хүзүүний зүүлт, 3-н хөлтэй суурь, мөн наалддаг суурьтай Social pack-тай хамт $149.99-н үнэтэй. Мөн энэ багцад ус нэвтрүүлдэггүй гэр болон нэмэлт хавтас багтжээ.

www.caak.mn

looxcie-ийн хамгийн гол давуу тал нь гараа ашиглалгүй бичлэг хийх боломж юм. (hand-free)

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
Видео.


Мэдээллийг орчуулж илгээсэн: Оргио

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()