“Боловсрол, Шинэчлэл 2014” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

2014-04-17, 19:00
4,022
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн боловсролын газар, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв,  Их дээд сургуулиудын консорциум,  Хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран “Боловсрол, Шинэчлэл 2014” олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн үзэсгэлэнг болох гэж байна.
“Боловсрол, Шинэчлэл 2014” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уг үзэсгэлэн яармаг 2014.04.18-наас 21-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд гадаадын 6 орны  20 гаран сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургуулиуд, хэлний төвүүд оролцоно.

Үзэсгэлэнд ирсэнээр:
•    Гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвөлгөө авах
•    Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга өдөрлөг, уулзалт зөвөлгөөнд оролцох
•    Ахлах сургууль болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын сургалт, зөвлөгөөнд оролцох
•    Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах  
•    Боловсролын салбарын хөгжлийн чиг хандагын мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Зохиомж дээд сургууль.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.misheelgroup.mn болон www.facebook.com/misheelgroup хуудасуудаас аваарай.
Харилцах утас: 88077063, 88077064



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.